Өсвөрийн тамирчид АНУ-ыг зорилоо
2015-07-01

 

АНУ-ын Клевленд хотноо Cleveland Cavaliers багийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг олон улсын Хүүхдийн Континентал Кап тэмцээнд оролцох Монголын өсвөрийн баг тамирчид өнөөдөр АНУ-ыг зорилоо. Тэмцээний бага нас, ахлах насны ангилалаар эрэгтэй 2г, эмэгтэй нэг баг нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг АНУ-ыг зорьсон юм.

 

Монголын өсвөрийн баг тамирчид энэхүү тэмцээнд 3 дахь жилээ оролцож буй юм. Өнгөрсөн оны тэмцээнд эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэй багууд 5, 9, 11-р байруудад шалгарсан амжилтыг үзүүлжээ.

 

Энэхүү тэмцээнд дэлхийн 31 улсын 5100 гаруй тамирчид спортын 3 төрлөөр өрсөлддөг аж.

Shuud.mn
Сонин хачин