Төв цэнгэлдэхэд газ ашиглана
2015-07-01

Зүүн гар талаас  ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, ХХААҮҮХХ-ийн дарга Д.Энхбат нар

 

Үндэсний их баяр наадмын үеэр мэргэжлийн хяналтын 200 гаруй албан хаагч хяналт тавьж ажиллахаар болжээ. Энэ талаар өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийлээ.

 

Хэвлэлийн хуралд НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, тус газрын ХХААҮҮХХ-ийн дарга Д.Энхбат, ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш нар оролцлоо.

 

Тэдний мэдээлж буйгаар наадмын үеэр Төв цэнгэлдэхийн гадна 600 орчим, Хүйдолоо худаг дээр 200 орчим худалдаа эрхлэгчид тус тус үйлчилгээ үзүүлнэ. Тэдгээрээс 80 хувь нь хүнсний худалдаа 20 хувь нь бусад худалдаа байх юм байна.

 

Төв цэнгэлдэхэд 480 хуушуур, шорлогын худалдаа болно. Ингэхдээ тоггүй, зөвхөн газаар хүнсний бүтээгдэхүүнээ боловсруулахаар болсон гэдгийг тэд албан ёсоор мэдэгдэв. Ингэхдээ зөвхөн хөргөгч, хөлдөөгч ажлуулах тог цахилгаан өгөх юм байна.

 

Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн ярихдаа “Цаг агаарын мэдээгээд наадмын өдрүүдэд Улаанбаатарт хэт халах төлөвтэй байгаа. Тиймээс манай байгууллагын газны чиглэлийн байцаагч нар маань зөвлөмж гаргасан. Халуун дулаан уур амьсгалтай, эрчим хүчний хязгаарлалттай байх энэ үед хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс зургаан дүүргийн аж ахуйн нэгжүүддээ дээрхи зөвлөмжийг хүргүүлж эхэлсэн. Баярын өдрүүдэд иргэдийн хэрэглээ ихэсдэг. Тиймээс иргэд маань өөрсдөө хүнсний бүтээгдэхүүнд дор бүрнээ хяналтаа сайн тавихыг хүсч байна. Мөн албан ёсны зөвшөөрөлгүй, гар дээрээс ил задгай худалдаанаас зайлсхийхийг уриалж байна” гэв.

 

 

Түүнчлэн наадмын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа учраас халуун үед  газыг хэрхэн аюулгүй ашиглах зөвлөмжийг онцгойлон өгч байгаа юм байна.

 

Уг зөвлөмжид Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд тамхи татахгүй, ил задгай гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулжээ.

 

Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

 

-Газ гэхээр их аюултай сонсогдож байна. Аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

-ОБЕГ, НМХГ-ын  дарга нарын тушаалаар баяр наадмаар 200 гаруй улсын байцаагч хяналт тавин ажиллах болно. Худалдаа эрхлэгчдэдээ газтай холбоотой дөрвөн төрлийн зөвлөмж хүргэж байгаа. Байцаагчид газны ашиглалтыг алхам тутамдаа шалгах болно.

 

 

-Сүүлийн үед иргэд урд хөршөөс баталгаагүй газ оруулж ирэн ашиглах болсон. Үүндээр хяналт тавьж байгаа юу?

-Ер нь бол газ хангагч байгууллагуудтай хамтарч ажиллаж, хяналт тавьж байна. Сүүлийн гурван жил 8000 орчим баталгаагүй газ орж ирсэн байдаг. Тийм учраас худалдаа эрхлэгчдийн газанд хатуу хяналт тавьж, тооллого хийх болно.

 

 

Мөн энэ жил дүүрэг бүрт хүнсний үйлчилгээ үзүүлэх цэг байгуулахаар болсон байна. Ингэснээр иргэд хол явалгүй гэрийнхээ ойр цэгээс үйлчилгээ авах боломжтой болж байна.

 

 

Түүнчлэн наадмын үеэр малын худалдаа их гардаг учир дүүргүүд тусгай цэг гарган худалдаа, нядалгааг хийхээр болжээ.

 

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийнхэн Эмээлт захаас, Баянзүрх дүүргийнхэн Товчооны цаанаас малын худалдааг хийх боломжтой юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-21
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-21
gaazaa boliochee:
Neg delbervel ayul bolno shte.er ni end tend delbereed hun tulegded bhad olon hun tsuglah gazar gaz ajilluulah hereggui l baimaar um.muugaar bodhod 1 delbervel nuguu oirhon bairlasan gazruud ni toirood yvchih vii de burhan mine aij bn.sav ni l ayultai baigaa um shig bgaan.
2015-07-02
Зочин:
Delbe delbe delberex vii dee
2015-07-01