Хуурамч будаа болох нь батлагдаагүй гэв
2015-07-01

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд хуурамч будаатай холбоотой мэдээлэл их түгсэн.  

 

Мэргэжлийн хяналтын байгууллагын Ургамал хорио цээрийн улсын байцаагчид зах, худалдааны төвүүдэд борлуулж буй будааг шалгажээ.

 

Ингэхэд хуурамч будааны шинж тэмдэгтэй бүтээгдэхүүн илрээгүй байна. НМХГ фэйсбүүк хуудсандаа хуурамч гэх будааны зургийг анх оруулсан хүнтэй холбогдох гэсэн боловч тэрээр эргэж хариу өгөөгүй гэнэ.

 

НМХГ иргэд юуны өмнө хуурамч гэж үзсэн будаагаа бидэнд авчран, албан ёсны шинжилгээ хийлгэх ёстой. Үүний дараа л олон нийтэд мэдэээлэл хүргэх ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн НМХГ-ын  70128012 утсаар хандаж болох юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин