Нисэх загварын ДАШТ Монголд болно
2015-07-01

Азид анх удаа нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Манай улсад болох уг тэмцээн энэ сарын 21-ээс ирэх наймдугаар сарын 3-ний өдрүүдэд Налайх дүүргийн Дархан ноёны хөндий буюу Зэвсэгт хүчний 337-р ангийн дэргэд болох аж. 

 

Чөлөөт нислэгийн загварын 4 хэсэгт энэхүү тэмцээний эрхийг Дэлхийн Агаарын Спортын Холбооноос манай улсад өнгөрсөн 2014 оны 12 сард олгожээ. Энэ нь Монголын НЗХ-ны идэвхтэй үйл ажиллагаа, хичээл зүтгэлийг үнэлсэн хэрэг юм. Тус тэмцээн нь Азид мөн анх удаа зохиогдож байгаа гэдгийг тодотгох нь зүйн хэрэг. 

 

Ийнхүү Монголд болох Нисэх загварын Дэлхийн аваргын тэмцээнд 37 орны 400 орчим тамирчин, 100 орчим шүүгч хүрэлцэн аж.

 

Тэмцээнд Монгол улсаа төлөөлж 80 гаруй тамирчин оролцох юм байна. Тодруулбал, Өмнөговь, Баянхонгор аймгууд хамтран улсаа төлөөлөн оролцох юм байна.  

 

Дэлхийн хэмжээний, өндөр зохион байгуулалт шаардсан уг тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын шүүгч ажиллах ажээ.

Б.Дэжид

 

 

Shuud.mn
Сонин хачин