“Ажилтай, орлогтой-Сонгинохайрханчууд” өдөрлөг боллоо
2015-07-01

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс өнөөдөр “Ажилтай, орлогтой-Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

 

Тус өдөрлөгөөр хуулийн хүрээнд хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг сурталчлах, дүүргийнхээ ажилгүй ажил идэвхитэй хайж буй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, төрийн зүгээс хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах, ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгцээ шаардлагад нь нийцсэн ажиллах боловсон хүчин олоход нь туслахыг зорьжээ.

 

Соёмбо кино театрын гадна талбайд болсон тус өдөрлөгт Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлт, судалгаа мэдээллийн үндэсний төв, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Нийслэлийн ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, СХД-ийн бүх хороод бусад ажил олгогч байгууллагууд оролцлоо. Тус дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь эхний хагас жилийн байдлаар 2559 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласнаас ганцаарчилсан хэлбэрээр 1471, бүлгийн зохион байгуулалтаар 16 байгууллагын 23 бүлгийн 1142 иргэнд өгсөн байна. Мөн давхардсан тоогоор 374 ажил олгогч байгууллагын 2016 сул ажлын байранд 1941 иргэнийг зуучлан ажилд оруулжээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд дөрвөн төсөл хөтөлбөр, нэг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршооны 202 төслийг дэмжиж, 221 ажлын байр гарган 222 сая 800 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоод байна. Мөн 47 иргэн, нөхөрлөл хоршоо 243 сая 800 мянган төгрөгийн жижиг зээл авч, 204 ажлын байр гаргасан байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
he:
hudulmuriin yamd neg sanal helyee odoo bga ajiluud het hund bnaa neg hun deer hetirhii ih achaalal uguh jishiinh bh yum tegeed hiij amjihgui bval chi chadahgui bn geed halah mayagtai boldog. ajiliin bair ih bolgoh bish hungun ajiliin bair ih bolgomoor bn. tegeed bas hamt olond surgalt yavuulj baimaar bn geriin avgai shig l aashlah gertee bgaa yum shig ajil hiideg humuust ih bndaa
2015-07-02
She:
hezee Yu boloh talaar Haana medeelsiin hudlaa heden Hun tsugluulaad hiisen bolj uursdiiguu reklamdaal l hamgiin ih ajilgui orlogogui Hun amtai duureg bj yuch hiideggui heden manuuhainuud bdag shdee
2015-07-01