Хоригдлыг санаатайгаар хөнөөжээ
2015-07-01

АНУ-ын Нью Йорк хотноо байрлах чанга дэглэмтэй “Clinton Correctional Facility in Dannemora” шоронгоос өнгөрсөн сарын 6-нд 49 настай Ричард Матт, 35 настай Дэвид Свеат нар өрөөнийхөө ханыг нүхэлж, оргосон юм. Өнгөрсөн сарын 28-нд Ричард Маттын нуугдаж байсан газрыг нь олж, баривчлах гэхэд эсэргүүцэл үзүүлсэн тул цагдаа нар аргагүйн эрхэнд түүнийг буудан хороосон гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл гэрчүүдийн мэдээлснээр цагдаа нар Маттыг олсныхоо дараа шууд гал нээж, толгойн тус газар нь буудан амь насыг нь хөнөөсөн гэж мэдэгджээ. Матт үүргэвчтэй явж байсан, гар буу болон хүйтэн мэс байгаагүй гэдгийг албаныхан баталсан байна. Тэрээр баригдах үедээ “Намайг уучлаарай. Битгий гал нээгээрэй. Гуйж байна” хэмээн хашгирсан ч цагдаагийнхан гал нээжээ. Энэхүү хэргийг шалгахаа Нью Йоркийн цагдаагийн газраас мэдээлсэн байна.

 

“Олон иргэдийг заналхийлсэн гэмт этгээдүүдийн байршлыг тогтоох амаргүй. Гэрчүүд, цагдаа нарын буруу хэмээн мэдэгдсэн ч цагдаа нар, гэмт этгээдүүдийг баривчилж, аюулгүй болгосон. Тэдний гавьяаг булаахыг санаархах хэрэггүй” хэмээн “CBS” телевиз мэдээлжээ. Харин Маттай хамт оргосон Дэвид Свеатыг хоёр хоногийн өмнө баривчилж, өчигдөр шоронд нь буцаасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин