Хотын ногоон байгууламжийн ажил 95 хувьтай байна
2015-07-02

 

“Нийтийн  үйлчилгээний  Улаанбаатар  нэгтгэл”  ОНӨААТҮГ  нь  төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан 21 томоохон гудамжид нийтийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж байна.  Нийт 340 гаруй мянган метр квадрат ногоон байгууламжийн талбайд зүлэг тарих ажил нэг сарын хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 95 хувьтай байна. Энэхүү ажлыг 7 дугаар сарын 5-ны өдөр бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Харин усалгааны хувьд 12 машин өдөр, шөнийн ээлжээр 24 цагийн турш ажиллаж байна. Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас 10 дугаар хороолол хүртэл авто зам дагуу бохирдсон хөрсийг сольж, Улаан ботуль хэмээх шинэ үрээр зүлэг тарьж байгаа нь энэ жил хэрэгжиж байгаа нэг шинэ алхам юм. Ингэснээр хогийн ургамал байхгүй болж, зүлэгний ургалт хурдасч, насжилт уртсах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар Тасганы овоо, Их монголын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын  ордон  орчим  газруудад  ногоон  байгууламжийн  100  гаруй  цэцэрлэгчин ажиллаж байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин