“Британийн Шиндлер” таалал төгслөө
2015-07-02

Дэлхийн II дайны үед фашист германчууд еврейчүүдийг гадуурхаж, олноор нь хорих лагер руу илгээж, амь насыг нь хөнөөдөг байсан юм. Дайны хүнд хэцүү цагт олон зуун еврей иргэнийг шоронгоос суллаж, эх чөлөө бэлэглэсэн “Британийн Шиндлер” хочит Николас Уинтон өчигдөр Слау хотноо 106 насандаа таалал төгссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Николас Уинтон 1938 оны гуравдугаар сард 29 насандаа үйлдвэрийн ажлаа орхиж, Чехийн нийслэл Прага хотноо хүрэлцэн иржээ. Тэрээр дайны хохирогчдод туслах сайн дурын байгууллагад гишүүнээр элсч, бага насны хүүхдүүдийг хорьж, эрүүдэн шүүдэг хорих лагерт хоригдож байсан 669 еврей хүүхдийг чөлөөлж байжээ. Уинтон хүүхдүүдийг галт тэргээр Прага хотоос гаргасан байна. Тэрээр амийг нь аварсан хүүхдүүдтэй дайны дараа ч уулзаж, дэмжлэг үзүүлдэг байжээ. Хорих лагериас чөлөөгдсөн 699 хүүхдийн нэг Матеж Минак гэгч 1992 онд Николас Уинтоны бодит амьдралаас сэдэвлэсэн “Гайхалтай хүн” гэх номоо худалдаанд гаргасан юм. Энэхүү ном ойролцоогоор 19 сая хувь борлогджээ.

 

Их Британийн хатан хаан II Элизабет 2005 онд Николас Уинтоныг төрийн одонгоор шагнаж “Улсын баатар” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
aguu hun baijee um maanii bad mi hum
2018-03-14
Зочин:
Kino n ch saihn bson. Ih mundag hun bjee
2015-07-02
ZOCHN:
IIM SAHAN SETGELT HUMUUN 106 NASLALSAN CH BAGA BAINA. UM MANIBADMIHUM
2015-07-02
Зочин:
жинхэнэ хvн байна
2015-07-02