Төв банк 1975 төгрөгөөр ам.доллар худалдав
2015-07-02

Монголбанкны гадаад валютын ээлжит дуудлага худалдаа өнөдөөр боллоо. Банкууд 1969.51-1980.00 төгрөгийн ханшаар 31.6 сая ам.доллар, 317.55-319.00 төгрөгийн ханшаар 125.0 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Төв банк 1975.00 төгрөгийн хаалтын ханшаар 23.0 сая ам.доллар, 318.01 төгрөгийн хаалтын ханшаар 62.0 сая юань нийлүүлсэн байна.

 

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 89.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 4.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Shuud.mn
Сонин хачин