Монголын Төрийн далбааг өргөх ёслол болов
2015-07-02

Дэлхийн оюутны спортын зуны 28 дугаар “Универсиад” их наадам БНСУ-ын Гванжу хотноо маргааш эхэлнэ. Тэгвэл өнөөдөр Универсиадын тосгонд Монгол Улсын төрийн далбаа өргөх ёслол боллоо. Ёслолд Монголын баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, төрийн далбаагаа Гванжугийн тэнгэрт мандуулав.

 

 

Энэ удаагийн наадамд манай улс буудлага, жүдо, сагсан бөмбөг, спортын гимнастик, теннис, усанд сэлэлт, хөнгөн атлетик, ширээний теннис, туялзуур жад, таэквондо, гольф, байт харваа  зэрэг спортын 12 төрөлд 180 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцох юм. Манай улс түүхэндээ анх удаа гольф, туялзуур жадны төрөлд оролцож буй.

 

 

Энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх Гванжугийн наадамд 18 спортын төрлөөр  дэлхийн 200 орны 14 000 оюутан тамирчин өрсөлдөнө.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин