Үдээс хойшхи хуралдаан эхэллээ
2015-07-02

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Эрүүгийн хуулийн болон холбогдох хуулийн анхны хэлэлцүүлгийг хуралдаанаар үргэлжлэн хийж байгаа юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хуралдаанаар 1-3 сар зорчих эрхийг хязгаарлах, 8000 ял эдэлж байгаа хүмүүсийг чөлөөлөх тухай асуудал яриад байсан. Гэтэл одоо гэрийн хорио гэдгийг зорчих эрхийг хязгаарлана гэснээр сольжээ. Үүнийг юу гэж ойлгох вэ?” хэмээсэнд гишүүн санал гаргасан гишүүн Д.Оюунбаатар:

 

-Хүн үйлдлийнхээ төлөө хийж байгаа хариуцлага биш. Шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байгаа байдлыг л харгалзсан. Өндөр ял биш шүү дээ гэсэн юм.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин