Х.Цагаанбаатар ОХУ-ын олимпийн аваргатай сугалаа таарлаа
2015-07-02

Гэрэл зургийг MPA.MN

 

Жүдо бөхийн 2015 оны “Чингис хаан” Гран При тэмцээн маргааш эхэлнэ.  Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй тэмцээний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Мөн тэмцээний сугалаа өнөөдөр явагдаж буй юм. Тэмцээн маргааш 12:30 цагаас эхэлнэ.  Маргааш эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан явагдана. Харин албан ёсны нээлтийн ажиллагаа 16:00 цагт болж, 17:00 цагаас медалийн төлөөх барилдаанууд явагдана.

 

Олон улсын жүдо бөхийн холбооны спорт хариуцсан захирал Армен Багдасаров:

 

-Энэ тэмцээнд 35 орны 202 тамирчин оролцоно. Тэмцээнд Монгол Улсын шилдэг тамирчид оролцоно. Монгол Улс олимп, дэлхийн аваргуудтай  жүдо бөх маш эрчимтэй хөгжиж байгаа орнуудын нэг. Энэ жилийнх 2016 оны олимпийн эрхийн оноо олгох хариуцлагатай тэмцээн болно гэдгийг хэлэхийг хүсч байна. 

 

Гэрэл зургийг MPA.MN

Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар: Өмнө нь гадаад, дотоодод тэмцээн явахдаа интернетээр сугалаагаа хүлээдэг байлаа.  Эх оронд маань зохион байгуулагдаж буй энэ удаагийн тэмцээний сугалаанд намайг урьж, оролцуулж байгаад баярлалаа. Маш сонин, сайхан байна. Өөрийнхөө жингийн сугалааг гарч ирэхэд их догдоллоо. 73 кг-ын жинд 2012 оны Лондонгийн олимпийн аварга ОХУ-ын тамирчин Мансур Исаевтай хоёрдугаар тойрогт барилдах сугалаа татлаа. Жингийнхээ олимпийн аваргатай барилдах болсондоо их баяртай байна.

 

 

Дэлхийн хүчтэнүүд өрсөлдөх “Чингис хаан” Гран Прид Монгол Улсаас оролцох тамирчдыг танилцуулж байна.

 

-60кг

Дэлхийн аварга Ганбатын Болдбаатар

Дэлхийн аваргын мөнгөн медальт Дашдаваагийн Амартүвшин

"Чиндао", "Мйами" Гранпри тэмцээний алтан медальт Ганболдын Хэрлэн

Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар

 

-66кг

Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн аваргын алт, мөнгөн медальт, Азийн наадмын аварга Даваадоржийн Төмөрхүлэг

Ташкентийн Гранпри мөнгөн медальт, Мйамигийн Гранпри хүрэл медальт Батцэцэгийн Батгэрэл

Ташкентийн Гранпри мөнгөн медальт Довдоны Алтансүх

2015 оны улсын аваргын хүрэл медальт Рэнчиндоржийн Алтаннаран

 

-73кг

Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Олимпийн хүрэл медальт Сайнжаргалын Ням-Очир

Азийн наадмын мөнгөн медальт, Чиндао, Абу Дабигийн Гранпригийн хүрэл медальт Ганбаатарын Одбаяр

Мастерс тэмцээний хошой алтан медальт Санжаасүрэнгийн Мияарагчаа

 

-81кг

Азийн аваргын хүрэл медальт, "Чингис хаан" Гранпри хошой мөнгөн медальт Отгонбаатарын Ууганбаатар

Азийн наадмын хүрэл медальт, Чежү, Тбилисигийн Гранпригийн хүрэл медальт Нямсүрэнгийн Дагвасүрэн

Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Бандихүүгийн Бат-Эрдэнэ

2015 оны улсын аваргын хүрэл медальт Наранхүүгийн Баатархүү

 

-90кг

Азийн наадмын хүрэл медальт, Тбилиси, Чингис хаан Гранпри тэмцээний хүрэл медальт Лхагвасүрэнгийн Отгонбаатар

Улсын аваргын хүрэл медальт Рэгдэлийн Анхбаатар

Европын нээлттэй тэмцээний хүрэл медальт Хутагын Цогтгэрэл

Москвагийн Их дуулга тэмцээний хүрэл медальт, Мйамагийн Гранпри хүрэл медальт, улсын аваргын алт, хүрэл медальт Ганы Түвшинжаргал

 

-100кг

Азийн аваргын мөнгөн медальт, Зүүн ААШТ-ий мөнгө, хүрэл медальт, 2015 оны улсын аварга Батбаярын Ариун-Эрдэнэ

"Универсиад" наадмын мөнгө, Зүүн Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Бунддоржийн Жанчивдорж

Чингис хаан Гранпригийн хошой хүрэл медальт Дамдинсүрэнгийн Пүрэвдорж

Улсын аваргын мөнгөн медальт, Чингис хаан Гранпри-2013 хүрэл медальт Баярсайханы Амбасэлмаа

 

+100кг

Азийн аваргын хошой хүрэл, Ташкент, Чингис хаан Гранпригийн аварга Баттулгын Тэмүүлэн

Залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Өлзийбаярын Дүүрэнбаяр

Бакугийн Их дуулгын мөнгөн медальт, Чиндао, Алматы хүрэл медальт Эрдэнэбилэгийн Энхбат

2015 оны залуучуудын улсын аварга Эрдэнэбилэгийн Амартүвшин

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene huur nudni bulai bolnoo yah gej temtseend oruulaad bgaa um be
2015-07-03
irgen:
TUVSHINBAYR YAGAAAD BARILDHGUI BGAAAA YM BEE YAATSIIIN BEE DUUDACHEE TDAADHIIGAA ZUSALAN DEERE BGAAD BGAA GESEN
2015-07-02
Зочин:
Шаалгуулж хандаггүй юм байх даа.
2015-07-02
Цагаан:
цагаанбаатар ямар ч амжилт гаргахгүй дээ өөр шинэ залуучуудыг оруулахгүй дээ
2015-07-02