Прокурорын бүтцийг шинэчлэх тогтоол батлагдлаа
2015-07-02

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2015.07.02/ хуралдаж “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Анхны хэлэлцүүлгээр тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Д.Ганбат гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин