Хөлгийн ослоор 34 хүн амиа алдлаа
2015-07-02

 

Филиппинийн Ормок хотноо 173 хүнийг тээвэрлэж явсан “BANKA” хөлөг осолдож, 34 хүн амиа алдаж, 21 хүн сураггүй алга болсон тухай  Улаан загалмай нийгэмлэгийн дарга Ричард Гордон мэдэгдсэн байна. Филиппинийн эргийн хамгаалалтынхан ойролцоогоор 70 гаруй хүнийг аварч, эмнэлэгт хүргэжээ.

 

 

Тус хөлөг онгоц салхины улмаас жолоогоо алдаж, осолдсон байх магадлалтай хэмээн гэрчүүд мэдээлсэн байна. Хөлгийн ачих хэсэгт их хэмжээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэсэн байжээ. Осолдсон хөлгийг аврагчид Ормак хотын эрэг дээр авчрахаар ажиллаж байна.

 

 

Манила хотноо төвтэй улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Гвендолун Панг “Бидний тооцоолж буйгаар ослоор 34 хүн амиа алдсан. Одоог хүртэл аврах ажиллагаа үргэлжилж байна. Бид шаардлагатай тусламжийг ослын газар руу илгээж байгаа. Сүүлийн үеийн мэдээллээр 50 орчим зорчигч хөлгөөс гарч чадахгүй, гацсан байгаа” гэж мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин