Хувьчлалын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2015-07-03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар .“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай, .Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ. Үдээс өмнөх хуралдаанаар нээлттэй хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Харин үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар ."Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай", Тагнуулын байгууллагын тухай зэрэг хаалттай  горимоор хэлэлцэх хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан баталлаа.

 

Дараагаар нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин .“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар байнгын хорооны дүгнэлтийг уншиж танилцуулав. Уг төслийн эцсийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаа юм.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин