Аймгийн арсланг 10 сая төгрөгөөр урамшуулж, хууль зөрчжээ
2015-07-03

АТГ-ын ажлын хэсэг Ховд аймгийн төв болон зарим сумдад ажиллаж, хяналт хийжээ. Энэ үеэр аймаг, сумдын Засаг дарга хууль тогтоомжоор олгогдоогүй эрх эдэлсэн зөрчил дутагдал илэрсэн байна. Тухайлбал:

 

Зэрэг сумын Засаг даргын захирамжаар “Аймгийн арслан” цол хүртсэн Б.Бат-Өлзийд “Зэрэг хүчтэн” хөтөлбөрийн хүрээнд гэх нэрийдлээр 10 000 000 /арван сая/ төгрөгийн урамшууллыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс олгосон нь Авлигын эсрэг хуулийг зөрчжээ. Аймгийн наадамд түрүүлсэн бөхөд аймгаас бай, шагналын хөрөнгийг гаргасан байхад сум давхардуулан хөрөнгө зарцуулсан нь хууль бус үйлдэл аж.

 

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь иргэний танхим ашигласны түрээсийн хэмжээг цагт 10 000-15 000 төгрөг байхаар тогтоосон нь хуууль зөрчжээ. Тиймээс Зэрэг сумын сумын Засаг дарга Д.Октябрьт хариуцлагыг ногдуулах, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалуулыг хууль нийцүүлж, заримыг нь хүчингүй болгож, ирэх сарын 1-ний дотор АТГ-т хариугаа ирүүлэхийг мэдэгджээ.

Shuud.mn
Сонин хачин