Хувьчлалын ард асар том хуйвалдаан бий
2015-07-03

УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанаар .“Төрийн  өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт тавьж  үг хэлж байна.

 

“Оргил”-ыг хувьчилна

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Оргил рашаан сувиллыг хувьчлах асуудлыг оруулжээ. Төрийн мэдэлд байвал ямар вэ? Яагаад хувьчлахаар болсон бэ?” хэмээн асуухад Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Батсуурь:

 

-Нийгмийн салбарын хувьчлалын асуудлыг УИХ-ын гишүүд, байнгын хорооны саналаар хасах нь зүйтэй гэж үзсэн. Харин Оргил рашаан сувиллын хувьчлалын асуудлыг нээлттэй хувьчлал зарлах хэрэгтэй гэж үзлээ. Оруулж ирсэн бодлого хэвээрээ байгаа. Ер нь төрийн зохицуулалт, эрхзүйн хүрээнд 1991 оны Үл хөдлөх хөрөнгийг хувьчлах тухай хууль хэвэ эрээ байгаа юм билээ гэлээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Б.Бат-Эрдэнэ гишүүн Оргил рашаан сувиллыг хувьчлахгүй гэдэг саналыг өмнөх  хэлэлцүүлгээр гаргах байлаа. Заавал хувьчлах шаардлагагүй. Хасна гэсэн санал болгоныг дэмжиж байгаа.” гэсэн юм.

 

“Хөтөл”-ийн ажиллагсдад 10 хувийн хувьцааг  үнэгүй эзэмшинэ 

 

“Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах асуудалд Ц.Нямдорж гишүүн “Энэ Хөтөл дээр асуудал байгаа. Худалдаа хөгжлийн банктай холбогдоод байгаа. Шинэ, хуучин үйлдвэр нь хоорондоо ямар холбоотой юм. Шинэ үйлдвэр баригдаад эхэлсний дараа захирал нь мөрдөгдсөн. Сүүлийн үед ажиглаад байхад Хөтөл, Дархан, Тавантолгой  зэрэгт  банк бус санхүүгийн байгууллагын зүйл гарч ирээд байгаа юм.  Хэдэн хувийг нь хувьчлах гээд, хөрөнгө оруулагч тал гэдэг хэн бэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Хөрөнгө оруулагч тал гэдэг ХХБ-тай зээл авч байж үйл ажиллагаа явуулдаг нь туйлын буруу. Банкууд нь хуйвалдааны журмаар том том объектуудыг хувьчилж аваад байж болохгүй. Яагаад ийм зүйл явуулаад байгаа юм. Дээр үед “Анод” банк ийм үйл ажиллагаа явуулаад дампуурсан шүү гэлээ.

 

Үүнд  Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Батсуурь:

 

-“Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэрийн ажиллагсдад нь 10 хувийг хувьчлах юм. Хөрөнгө оруулагч талдаа өртэй гэсэн үг. Хуулийн хүрээнд хоёр тал дийлэнх хувьцааг эзэмшдэг. Хэрвээ зарах  бол нөгөө талдаа заавал мэдэгдэх юм гэсэн хариулт өглөө. ТӨХ-ны дарга Н.Назаддорж:

 

-Хөрөнгө оруулагчийн талаар буруу ойлголт байх шиг байна. 2010 онд ТӨХ, БХБЯ 1 сая тонн цементийг  хуурай аргаар үйлдвэрлэхээр болсон. Энэ хүрээнд тендерт шалгарсан компани төсөл хэрэгжүүлэх 120 тэрбум төгрөгийг Улаанбаатар банкнаас зээлсэн.  Хөтөлийн цемент шохойн компанийг хувьчилвал заавал хөрөнгө оруулагч талд нь мэдэгдэх юм гэлээ. Харин гишүүн Ц.Нямдорж:

 

Одоо Улаанбаатар банк ХХБ-нд шилжсэн. Ийм байдлаар молигдож чадахгүй. 121 тэрбум төгрөгийнхөө учрыг олоогүй байж хөрөнгө оруулагч талд өгье гэж юу гэсэн үг вэ. Үүний ард асар том хуйвалдаан бий хэмээн бухимдав.

 

Дараагаар нь “Төрийн  өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг батлах санал 70.8 хувийн саналаар дэмжигдэв.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-30
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-30
Зочин:
bur 100 xubi xubichilax estoi,, xarin orgil bol
2015-07-03