Ван Дамм байшингаа зарна
2015-07-03

Лос Анжелес хотноо байрлах тансаг харшаа нэрт жүжигчин Жан-Клод Ван Дамм зарахаар болжээ. Тэрбээр байшингаа өмнө нь авч байснаасаа хямдхан буюу 9.9 сая ам.доллароор зарах гэнэ. Жүжигчин эр 2005 онд энэхүү харшийг 11.4 саяар худалдан авч байжээ. Уг байшин 14 унтлагын, гурван угаалгын, хоёр гал тогооны өрөө, усан сан, гэрийн театр болон 12 машины гражтай гэж “www.hollywoodlife.com” мэдээллээ.

 

Ван Дамм байшингаа хямдхан зарах болсон шалтгаан нь экс эхнэр Глэдис Португезээс болжээ. Тэрбээр жүжигчнээс сэтгэл санааны хохирол хэмээн 30 саяыг нэхэмжилж, ялалт байгуулсан байна. Тэд өнгөрсөн гуравдугаар сард албан ёсоор салж, гэр бүлээ цуцлуулсан билээ.

 

Тэд 17 жил хамт амьдарч, гурван хүүхдийн эцэг, эх болжээ. 2005 оноос эхлэн Ван Дамм эхнэрээсээ салж, Оросын загвар өмсөгч Алена Каверинатай хамтран амьдрах болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин