“Японы поп соёлын өдөрлөг” болно
2015-07-03

Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд маргааш “Японы поп соёлын өдөрлөг”-ийг тус яамны зүгээс зохион байгуулахаар болжээ.

 

Энэ үеэр косплэй, дууны тэмцээн, кэндо ба каратэгийн үзүүлбэр гэх мэт төрөл бүрийн тайзны хөтөлбөрөөс гадна олон сонирхолтой булангуудыг ажиллуулахаар бэлтгэжээ.

 

Түүнчлэн өнгөрсөн жил Японд зохион байгуулсан “Найм дахь удаагийн манга шагнал” уралдааны Гран при шагналт, манга зураач Н.Эрдэнэбаяр болон Мисс Visit Japan Аялал жуулчлалын элч А.Баярцэцэг /“Miss International 2014”-д Монгол Улсыг төлөөлөн оролцсон/ нар уг өдөрлөгт зочноор хүрэлцэн ирж оролцох юм. Мөн  Япон улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар болон H.I.S компани Японы аялал жуулчлалыг танилцуулах буланг нээн ажиллуулах аж.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин