Увсчууд 2 тэрбум 800 сая төгрөгөөр ой тэмдэглэнэ
2015-07-03

Энэ жил Увс аймгийн 90 жилийн ой тохиож байгаа. Тэгвэл тус аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн аймгийн ойн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгчээ.

 

Увс аймгийн түүхт 90 жилийн ойн хүрээнд Баруун бүсийн хурдан морины уралдаан, Монгол бөхийн баяр томоохон үйл ажиллагаанууд болох юм байна.  Энэ хүрээнд 34 тэрбум төгрөгний ажил хийгдсэн хэмээн  Д.Цэндсүрэн дарга мэдээлжээ.

 

Уг мөнгийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс гаргаж байгаа аж.

 

Түүнчлэн,  ойн хүрээнд тус аймагт хийгдэж байгаа “Гудамж” төслийн ажил энэ сарын 11-нд дуусч ашиглалтанд орох аж. Урд нь хийгдсэн замын ажилд 10 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан, үлдсэн замын ажилд мөн тэр хэмжээний зардал орж байгааг тэрбээр дуулгасан байна.

 

Түүнчлэн, тэрбээр "Ой зохион байгуулахад 2 тэрбум 341 сая төгрөгний эх үүсвэр төсөвлөсөн. Үүн дээр 400 сая төгрөг нэмэгдэж байгаа. Учир нь монгол бөхийн их баяртай холбоотой монгол үндэсний бөхийн дурсгалын хөшөө босгох гэж байгаа. Нийтдээ 2 тэрбум 800 сая төгрөгөөс бүрдэж байж, ойг зохион байгуулна. Одоохондоо тэрбум орчим төгрөгний эх үүсвэр дутуу байна. Уг асуудлыг маань Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн Нутгийн зөвлөлүүд маш сайн ажиллаж, орон нутаг, сум, аймгийн төвийн төрийн албан хаагчид, хувийн хэвшлүүд их дэмжин ажиллаж байгаа" хэмээн тодотгон хэлжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Та нараас хураасан мөнгийг яаж зарах нь бидний хэрэг. Дарга нар олон л доо
2015-07-03
Kkkkll:
Aimguudiig tsuuluh ni zailshgui shaardlaga bolj bna. Orhon, darhan, govisumber met ni buur ch hereg alga
2015-07-03
unen:
ertnees mongolchuudiig dotor ni olon aimag sum bolgosonoos bolood jaga dobnii uzeltei bolchixson..ariin xaalga abilgal, ali boloxgui yumiig neg nutag dob jalganii xumuus xiideg,, yamar ch chadbargui baij negniigee shantaachilj neg nutag neg yastan baij yasan oodgui yum geed l tulgaad xeregee guitseene,,,, tor zasag anxaarax xeregtei dee
2015-07-03
Зочин:
Hm, yadarsan xeden ard tumen ni xold ni uregdex um baina do
2015-07-03
zochin:
Zavxarsan yum neg aimgiin oind iim ix mungu urj bx gj
2015-07-03