Импортын модыг татвараас чөлөөлнө
2015-07-03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Эрт дээр үеэсээ нутгийн иргэд ойгоо хамгаалж, ашиглаж ирсэн. Гэтэл хэн нэг хүнд даатгана гэж юу гэсэн үг вэ? Малчин өрх ойгоо хэрхэн хамгаалахаа мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ойн мэргэжилтнийг дуудаж ирүүлээд ямар мод бэлтгэхээ ялгаж салгуулна гэж байхгүй. Энэ хуулиар эрх мэдэлтэй хүмүүс л хоршоо байгуулахаар байна. Ойн нөөцийн 30 хувь нь манай аймагт байна. Үүгээр ямар нэг ахиц дэвшил гарахгүй. Бидэнд нэг тэрбум еврог ойгоосоо олох боломж байгаа. Гэтэл хууль нь болохгүй байна. Ойн бизнес хийдэг улсын л хууль болж хувираад байна.

 

Байнгын хорооны дарга Су.Батболд:

 

-Бид хяналтаа сайн тавих хэрэгтэй. Энэ хууль өнөөдөр шаардлагатай байгаа.

 

БОАЖНХ-ийн сайд Д.Оюунхорол:

 

-Бид Ц.Даваасүрэн гишүүний саналыг хүлээж авсан. Ойн хуулин дээр баг бүрээр нь гаргах хэрэгтэй гэдгийг хуульд оруулсан. Ойг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Олон улсын байгууллагатай хамтарч судалгаа явуулсан. Ойд зориулсан нэг төгрөг бүхэн 34 төгрөг болдог. Тиймээс ойн цэвэрлэгээ хийх хэрэгтэй гэсэн. Гадаадаас импортоор оруулж ирэх модыг татвараас чөлөөлье. Тарьсан мод бүрийг ургуулдаг болъё гэсэн зарчимтай байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-Ойн тухай хуулийг хэлэлцэхэд хариуцлагын тогтолцоог л чангатгах хэрэгтэй. Ой бол маш хүнд  байгаа. Өдөр шөнөгүй л мод огтолж байна гэлээ. Ой хамгаалагч нарыг хэрхэн цалинжуулж урамшуулах асуудал гишүүдийн дунд маргаан дэгдээсэн юм.

 

Ийнхүү Ойн тухай хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

 

Үүгээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойш хэлэлцэх асуудлууд хаалттай үргэлжлэх юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Oig tseverlene gedeg bur ustgaj baigaatai yag adilxan. Iimd modoo ogtloxoo boliod Oros ulsaas modoo avdag baix xeregtei baix oo
2015-07-03