Цагдаагийн байгууллага УИХ-ыг лоббидсон уу
2015-07-03

 

Монголд тээврийн хэрэгслийн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллага хариуцаж байна. Цагдаагийн байгууллага хариуцаад жолооны курсуудын чанар, жолооч нарын чадвар сайжирсан зүйл гарсангүй. Энэ нь уг ажлыг мэргэжлийн байгууллага хариуцах шаардлагатай гэдгийн харуулж байгаа тод жишээ юм.  

 

Гэтэл УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар жолооны үнэмлэх олгох асуудлыг мөн л цагдаагийн байгууллагад хэвээр нь үлдээхээр олонхи нь дэмжлээ. Жолоочийн үнэмлэхийн бүртгэлийг Улсын бүртгэлийн байгууллага хариуцаж, үнэн зөв мэдээлэлтэй бүртгэл хийх нь зүйд нийцнэ. Цагдаагийн байгууллага уг бүртгэлийн санг сүлжээгээр ашиглаж болно.

 

 

Цагдаагийн байгууллага жолоочийн шалгалт авах, жолооны үнэмлэх олгох ажлыг эрхлэх нь тус байгууллагын үндсэн чиг үүрэгт хэр тохирох вэ. Цагдаа энэ хэл амтай ажлыг бусдаар хийлгэж мэдээллийн санг ашиглаж яагаад болохгүй гэж. Яагаад заавал энэ ажлыг өөртөө авч цагдаагийн нэр хүндэд сэв суулгах гээд байгаа юм .Уг нь энэ үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагад нь шилжүүлэхээр яригдаж байсан.

 

 

Цагдаагийн байгууллага нь зам дээр гарсан хэрэг, зөрчлийг хянаж шийдвэрлэх үүрэгтэй баймаар. Цагдаагийн хувцас өмссөн том офицерууд жолооны шалгалт авч үнэмлэх олгоод байх нь тэдний чиг үүрэг биш. Жолооны сургалтыг хариуцаж, шалгалт авч, үнэмлэх олгох ажил тэдний хийгээд байх ажил биш. Гадны хөгжингүй орнуудын жишиг бүгд ийм. Хуулийн анхны төсөлд мэргэжлийн сургалтын асуудал хариуцсан газар нь эдгээр асуудлыг хариуцдаг байхаар маш зөв тусгагдсан байсныг Их Хурлын гишүүд маань ойлгосонгүй юу, эсвэл цагдаагийнхны лоббид автаж тэдний гар хөл болов уу.

 

 

 Ялангуяа жолооны үнэмлэхийг Улсын бүртгэлийн газар бүртгэж олгодог байх нь иргэд, нийгэм рүүгээ чиглэсэн зөв зохицуулалт. Гэтэл заавал цагдаад үнэмлэхийг байлгахаар улайран зүтгэж байгаа нь ойлгомжгүй байна.

Shuud.mn
Сонин хачин
unemlehnii ard mungu bgaa bhaa
2018-10-31
Зочин:
munhnaran eej
2015-07-04
Зочин:
munhnaran eej
2015-07-04
Зочин:
monhnaran eej
2015-07-04
Зочин:
Энэ үнэхээр худлаа мэдээлэл байна. Үнэндээ тэр хууль өргөн бариад байгаа нөхдүүд лобидоод байгаа юм биш үү. Яг батлах болсон чинь ийм юм солигдсон байна. Тийм юм солигдсон байна гээд. Үнэндээ муу БАТХҮҮ новшийн хийж байгаа ажил. Монголчуудыг архин далайд живүүлж ханахгүй бас жолоочгүй машинаар одоо мөргүүлж гэж байна. Энэ нөхрийг яр нь хэн сонгоод байгаан. Луйвардаж гарч ирчээд
2015-07-03
Иргэн:
Цагдаагийн байгууллага УИХ гишүүдийг лобитох мөнгөтэй болсон юм уу. Жаахан үнэмшилтэй юм бичил дээ
2015-07-03
Иргэн:
Нэртэйгээр нь бусад бүх тусгай зөвшөөрөлийг наад бүртгэлийн байгууллагаараа олгодог болгочохгүй юу ,
2015-07-03