Тусгай олимпод оролцох тамирчдыг үдлээ
2015-07-03

Гэрэл зургийг MPA.MN

Дэлхийн тусгай олимпийн “Лос Анжелес-2015” зуны наадамд оролцох баг тамирчдыг үдэх ёслол өнөөдөр боллоо.  Тэдэнд  төрийн нэрийн өмнөөс амжилт хүсч, далбааг гардуулж өгөв.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Монголын тамирчдыг үдэх ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт хүргүүлжээ. Түүний илгээлтийг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар баг тамирчдад танилцуулав.  Ерөнхийлөгч энэхүү наадмыг “Найрсаг өрсөлдөөн-найз нөхөрлөл-хамтын ажиллагаа-хайр энэрэл”-ийн бэлгэдэл хэмээн тодорхойлжээ.  Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар үг хэлж, тамирчдад амжилт хүслээ.

 

Дэлхийн 177 орны  7000 гаруй тамирчин өрсөлдөх энэ наадам  усанд сэлэлт, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, бадминтон, элсний волейбол, гольф, гимнастик, хагас марафон, жүдо, газрын теннис, волейбол, ширээний теннис зэрэг 25 төрлөөр явагдана. Манай улсаас 14 тамирчин энэ наадамд оролцох юм байна. Энэхүү тэмцээнд Монголыг баг тамирчдыг оролцуулах санаачилгыг буй УИХ-ын гишүүн С.Оюун гаргасан аж.  Уг наадам энэ сарын 25-нд эхэлнэ.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин