Бритниг буруутгав
2015-07-03

Дуучин Бритни Спирс, Игги Азалия нар өнгөрсөн тавдугаар сард “Pretty Girls” дуугаа “Youtube.com” сайтад байршуулсан билээ. Энэхүү дуу гарсан даруйдаа хит болно хэмээн хөгжим судлаачид үзэж байсан ч талаар өнгөрчээ. Уг дуу сонсогчдын анхаарлыг татаагүйгээс гадна энэ онд зохион байгуулагдах бүх хөгжмийн наадам “Pretty Girls” дууг нэр дэвшүүлэхээс татгалзжээ.

 

Реппер Игги дуу амжилт олоогүй шалтгааныг Бритнигийн буруу гэжээ. Тэрбээр “Дууны клип хуучинсаг. Би клипний зохиолыг сольж, илүү анхаарал татахуйц болгохыг хүссэн ч Бритни тоогоогүй. “Pretty Girls” дуу миний стиль биш. Энэ дуу амжилт олоогүй шалтгааныг Бритнигээс асуух хэрэгтэй. Тэр л хамгийн сайн мэдэж байгаа. Амжилт олоогүй нь шууд түүнтэй холбоотой” гэж хэлжээ.

 

Иггигийн мэдэгдлийн дараа Бритни дургүйцлээ илэрхийлж ““Pretty Girls” бол хамтарсан уран бүтээл. Дуу амжилт олоогүй нь чамтай холбоотой” гэж жиргэжээ. Британигийн нэгэн фэн Иггид хандан твиттертээ “Игги Азалия үнэнийг хэлэхэд, чи тийм ч сайн реппер биш. Чи энэ насандаа ч Бритнигийн өмнө гишгэж чадахгүй” гэжээ.

 

Хоёр дуучны хамтарсан уран бүтээлийг “Youtube.com”-д 82 сая гаруй үзэж, 84 мянган сэтгэгдэл үлдээсэн байна. Сонсогчид “Онцгүй дуу”, “Хөгийн уран бүтээл”, “Бритни таалагдсангүй”, “Игги яг л үнээ шиг харагдаж байна” гэх зэргээр сэтгэгдлээ үлдээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин