10 саяын багц тасалбар ганцхан ширхэг бий
2015-07-03

Монголын рок поп ертөнцийн томоохон төлөөллүүдийн нэг “Харанга” хамтлаг 26 жилийн “амьдрал”-аа үзэгчдэд тайлагнахаар болжээ. Тэдний “Амьдрал” тоглолт долоодугаар сарын 9-нд Sky resorts-т болох юм байна.

 

Тоглолтой холбогдуулан өнөөдөр “Харанга” хамтлагийн гишүүд мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар 400 орчим үзэгчдэд зориулж тоглож буй бөгөөд тоглолтын тасалбар 50, 150 мянган төгрөг гэсэн хоёр үнийн сонголттой юм байна.

 

 

50 мянган төгрөгийн тасалбар авбал шар айраг шимж, зогсоогоороо үзэх бол, 150 мянган төгрөгийн тасалбараар хоол, зууштай тоглолтоо сууж үзэх юм байна.

 

 

Тоглолт гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт 2010 оноос хойшхи уран бүтээл дуулагдана. Харин хоёрдугаар хэсэгт 2000-2010 онуудад дуулагдаж байсан дуунууд эгшиглэх бөгөөд сүүлийн хэсэгт 1989 оны “Амьдрал” тоглолтын дуунууд дуулагдана.

Мөн тоглолтод ирсэн үзэгчдэд “Харанга” хамтлагийн 26 жилийн түүхийг харуулсан баримтат кино үзүүлэх юм байна.

 

Энэ үеэр МУГЖ М.Энхманлай “Цахим ертөнцөөр янз бүрийн цуу яриа гарсан байна лээ. Үнэн хэрэгтээ 10 төгрөгийн бонустай тасалбарын талаар бид тайлбар хиймээр байна. Энэ бол нэг хүний 10 сая төгрөгийн тасалбар биш. 10 хүн нийлээд нэг ширээнд сууж, тоглолт үзэх тасалбар. Энэ тасалбар ганцхан ширхэг бий. Уг тасалбараас олсон орлогоо зүүн хязгаарт түймэрт өртсөн ард түмэнд зориулж хандивлах зорилготой байгаа юм. Буруу ойлголт төрүүлсэндээ үзэгч, уншигч та бүхнээсээ хүлцэл өчье” гэв.

 

 

Н.Пүрэвдаш: Бид зөвхөн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно

 

"Харанга" хамтлагийн бөмбөрчин Н.ПүрэвдашЭнэ үеэр “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээгээс тоглолтын талаар цөөн хором ярилцлаа.

-“Амьдрал” тоглолтыг яагаад 400-хан хүнд зориулж тоглож байгаа юм бэ. Илүү олон массыг хамруулах боломж байгаагүй юм уу?

-Олон хүнд тоглохыг тулд нэлээд сайн бэлтгэл, санхүү, менежментийн ажил хийх хэрэгтэй болно. Бид бэлтгэл хийж байгаа. Зүгээр тасалбараа зараад тоглох юм бол “хасах” гардаг. Хэн нэгэн спонсороор заалны түрээсийн 50 хувийг төлүүлнэ, телевизүүдтэй тодорхой гэрээний дагуу хамтарч ажилдаг. Асуудал их шүү дээ. Үүнийг та бүхэн зөвөөр ойлгоорой.

-Тоглолтод хамт урилгаар хамтлаг дуучид ирэх үү?

-Ирэхгүй. Бид зөвхөн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно.

-Бусад гурван гишүүд яагаад өнөөдрийн хэвлэлийн хуралд ирээгүй юм бэ?

-Зун болсон учраас амралтын байдалтай байна. Зарим нь хөдөө явсан байгаа. Хэд хоногоос ирнэ.

 

"Амьдрал" тоглолтын тасалбар

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
haranga:
400 han bilet yu bhavdee. 50 saya baisan ch avchihaar baih shuu 10 arai hyamd bndaa.harangaiin 90 d onii duunuud bol tasarhai daa
2015-07-04
Irgen:
Tiim bailgvi dee ah naraa
2015-07-03
Zochin:
Yu hiih gej baigaagaa ender unetei bilet ny yund zoroulagdah yum zergee jaahan tailbartaj zev oilgolt anhnaasaa egch boloogui yum uu
2015-07-03