60 кг-ын жинд монголчууд илүүрхлээ
2015-07-03

 

Чингис хаан Гран При тэмцээний медалийн төлөөх барилдаанууд үргэлжилж байна. Тэмцээний 60 кг-ын жинд Монголын жүдочид илүүрхэж, алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртэж, төрийн дөрвөн далбаагаа мандууллаа.

 

Энэ жинд Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин  нутаг нэгт тамирчин Г.Болдбаатарыг ялж алтан медаль хүртлээ. Харин мөнгөн медалийг Дэлхийн аварга Г.Болдбаатар зүүлээ. ДАШТ-ий хүрэл медальт Ц.Цогтбаатар, "Мйами" Гранпри тэмцээний алтан медальт Г.Хэрлэн нар хүрэл медалийн эзэд боллоо. Ийн Чингис хаан Гран При тэмцээний 60 кг-ын жинд хүч үзсэн Монголын дөрвөн жүдоч бүгдээрээ медаль авч, эх орныхоо дэвжээн дээр илүүрхлээ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
IRGEN:
MANAIHAN LUIVAR ENE TER HIIGEEGUI BIZ DEE SHUDARAGA BARILDARAI
2015-07-04
мундаг:
бүгд мундаг. гайхалтай
2015-07-03