Энэ онд 244 га талбайгаас мод бэлтгэнэ
2015-07-04

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-382 дугаар тушаалаар баталсан 2015 онд нийслэлийн ногоон бүсийн ойн нийт 244 га газраас мод бэлтгэх дээд хязгаарыг тогтоосон. Ингэхдээ Цэвэрлэгээний огтлол, ойн цэвэрлэгээ гэсэн 2 төрлөөр мод бэлтгэх юм.

 

Цэвэрлэгээний огтлолтыг унанги болон босоо, хуурай /үхсэн/ модыг ойн хөнөөлт шавж, өвчний голомт үүсэх, бүрдэх нөхцлийг бууруулах, шатах материалын хуримтлалыг багасгах, модлогийн чанарыг муудахаас өмнө авч ашиглах зорилгоор хийж гүйцэтгэнэ.


Ойн цэвэрлэгээг ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, цасанд өртөн үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэж  гүйцэтгэнэ.

 

Цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ хийснээр ойн экологийн төлөв байдал сайжирч  түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцлөөс урьдчилан сэргийлэгдэнэ.Цэвэрлэгээний огтлолтоор 40 га талбайгаас 1200 м3, цэвэрлэгээ буюу ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар унанги, гишүү  мөчир түүлгэх замаар   5100 м3 , нийт 6100 шоо метр  модыг бэлтгэн иргэдийн түлээ болон хэрэглээний модны хэрэгцээг хангана. Ойн цэвэрлэгээний огтлолт  болон ногоон бүсэд оршин суугч айл өрхөд  гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн  төсөвт 36.3 сая төгрөг  оруулах юм.

Shuud.mn
Сонин хачин