Би дахиж хамтлаг гаргаж ирэхгүй, нуруугаа авахуулсан
2015-07-04

Монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлагийн 26-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

 

Үүнтэй холбогдуулан энэ сарын 9-нд “Харанга” хамтлагийн “Амьдрал” нэртэй тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын хэвлэлийн бага хурал өчигдөр Чингис хаан зочид буудалд болсон.

 

Энэ үеэр тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээ уулзаж удахгүй болох тоглолтынх нь талаар болоод амьдрал уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргье.

 

 

 -Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танай хамтлагын 26 жилийн ой энэ онд тохиож байна. Тун удахгүй болох “Амьдрал” тоглолтод та өөрийн бөмбөрийн гоцлолоо тоглох уу?

 

- Баярлалаа. Харангийг сонсдог мянга мянган сонсогчиддоо энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Бид энэ удаад бүрэн бүрэлдэхүүнээ тоглож байгаа учраас үе үеийн шилдэг хит дуунуудаа үзэгч түмэндээ толилуулна. Тийм учраас миний номер нэг их орохгүй болов уу. Ер нь бол хамтлагаараа үзэгч, сонсогчиддоо сэтгэлийн таашаал, оюуны жаргалыг эдлүүлэх болно.

 

 

-Таныг Үндэсний их баяр наадмын нээлтэд бөмбөрийн гоцлолоо тоглох гэж байгаа гэж сонссон. Үнэн үү?

 

-Баяр наадмын урлагийн үзүүлбэр чинь нууц байдаг биз дээ. Чи яагаад мэдчих вээ /инээв/. Ер нь энэ асуудал яригдаж байгаа. Гэхдээ тоглох эсэх нь хараахан шийдэгдээгүй байна. Яахав тоглооч гэсэн санал ирсэн байгаа. Найруулагчидтайгаа маргааш /өнөөдөр/ уулзана. Тэгээд шийдвэр гаргах байх.

 

Тоглолт ч яахав. Техникийн асуудал гарах байх. Өндөр урсдаг шат тавих гэх мэт. Хэрэв тоглох бол аюулгүй байдлыг юун түрүүнд хангах байх.

 

 

-Таныг охидын “Солонго” хамтлагтай хамтарч ажиллахаа больсон гэж сонслоо. Уг нь та уг хамтлагийг гаргаж ирсэн шүү дээ. Хамтлаг тарсан юм уу?

 

-“Солонго” хамтлаг их амжилттай гарч ирсэн. Гэвч цаашид хөгжөөгүй. Хамтлаг, дуучид маань ямар нэгэн мэргэжлийн урлагийн байгууллагад харъяалагдаад, нэг зохион байгуулалтад орсон бол цаашид хөгжих бололцоотой байсан. Гэвч бүгд тус тусын замаа хөөж, зөвхөн хоббигоороо дуулж, хөгжимдсөн учраас хөгжил нь саатаж эхэлсэн. Тиймээс энэ хамтлаг тарж, бутарсан байгаа.  Бид харилцаа байхгүй удаж байна. Миний хувьд бэлдэж өгсөн, гаргаж өгсөн.

 

 

-Цаашид дахин амьд хөгжмийн хамтлаг байгуулах уу?

 

-Үгүй. “Нуруугаа авахуулсан”. Хүний хүүхдэд юм заагаад хэрэггүй юм байна гэж ойлгосон. Хамгийн гол нь тэдэнд урлаг гэсэн сэтгэл зүрх байхгүй юм байна гэдгийг мэдэрсэн. Тэд өнөөдөр бэлдээд, маргааш од болохыг л хүссэн. Ер нь уран бүтээлч хүн сэтгэл зүрхтэй байж, цаашид хөгжинө.

 

 

-Хэдэн жилийн өмнө Рагу гэдэг продюссер манай улсад ажиллаж байгаад явсан. Явахдаа монголын рок попын “акул”-ууд залуу уран бүтээлчдийн хөдөлмөрийг шимж, парзит хорхой мэт амьдардаг хэмээн ярьсан байдаг. Та үүнтэй хэрхэн санал нийлдэг вэ?

 

-Мэдэхгүй. Би тийм тоглолт моглолт зохион байгуулаад, хамтлаг дуучдыг цуглуулаад байсангүй. Үнэндээ наад асуудлыг чинь мэдэхгүй юм байна.

 

 

-Шинэ залуу хамтлаг дуучид та бүхнээс зөвлөгөө зөвлөмж хэр авдаг вэ?

 

-Авдаггүй шд. Айдаг юм уу, эмээдийн юм уу бүү мэд. Бидний үед мэдэхгүйгээсээ ичдэггүй. Мэддэг хүнээс очоод асуудаг байлаа. Харин одооны хүүхдүүд мэдэхгүйгээсээ ичдэг, эмээдэг, нэрлэхдэг болчихсон юм байна гэж боддог болсон.

 

 

-Сүүлийн үед амьд хөгжмийн янз бүрийн наадам, фестивалиуд их зохион байгуулагддаг болсон. Та бүхэн тэнд очдог уу?

-Үгүй. Надад тийшээ очих цаг зав байдаггүй. Зохион байгуулагчид нь ч ирээч гэдэггүй.

 

-Монголын хамгийн анхны бөмбөрчин гэж хэн гэж хүн байсан юм бол. Ер нь монголд хичнээн бөмбөрчин байдаг юм болоо, багцаа байдаг болов уу?.

 

-Анхны бөмбөрчид гэвэл, Батаа ах, Цэнд-Аюуш ах, Баатар ах, Нямбаяр ах, Хүрэлээ ах, Цоомоо, Баяраа гээд үнэхээр гайхалтай түүхийг бичэлцсэн олон арван бөмбөрчид байна.

Одоо бол шинэ залуу хамтлагууд олноор төрөн гарч байна. Тэр болгонд бөмбөрчин байгаа гээд бодохоор ер нь бол олон шүү.

 

-Та бөмбөрөө тоглоод 45 орчим жилийг ардаа орхижээ. Энэ өнгөрсөн цаг хугацаанд хэд орчим тоглолтонд оролцсон бол багцаа байна уу. Мэдээж тоймгүй тоо гарах байх л даа.

 

-За, түүний тоог бол яаж ч бодоод тоолж гаргаж барахгүй байхаа. Учир нь үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд байхад жилд норматив биелүүлэх гэж хэдэн арав тоглодог байсан. Түүнээс хойш хамтлагтайгаа длэхийн өнцөг булан бүрт очиж тоглосон. Тэрбээр эх орныхоо өнцөг булан бүрт очиж хэдэнтэй тоглосон. Ингээд бодхоор энэ бол агуу тоо гарна.

 

Төрийн ёслол хүндэтгэлийн албанд буюу гадны орнуудын төрийн тэргүүнийг угтаж авах ажилд би 100 гаруй удаа оролцож дэлхийн 110 гаруй улсын ерөнхийлөгчдийг угтан авч хөгжимчдийн бүрэлдэхүүнд орж ажиллаж төрийн дууг нь эгшиглүүлж байсан байгаа юм. Ийнхүү хамгийн сүүлд 1988 онд хойд Солонгосын удирдагчийг вагоны буудал дээр тосож байлаа.

 

 

“Харанга” хэмээх энэ домогт хамтлагын бүхий л дуунууд сонсогч түмний зүрхэнд эгшиглэж байдаг. Танд хамтлагын тань дуунуудаас хамгийн ихээр сэтгэлд хоногшиж чадсан уран бүтээл байдаг уу?

 

-Хөгжимийн зохиолч,  ая зохиогч нарт хамгийн хайртай дуу гэж байдаг. Надад бол Харанга хамтлагын бүхий л дуунууд таалагддаг. Яагаад гэвэл ганцхан би тухайн дуунуудыг зүрх сэтгэлээрээ мэдэрч тоглосон болохоор би хамтлагынхаа бүхий л дуунуудад хайртай байдаг. Миний найзуудын бүх уран бүтээл агуу дуунууд болж төрдөг. Түүгээрээ ч дамжуулаад сонсогчдыг хүмүүжүүлж байдаг. Тэр бүгдийг би тоглоно гэдэг нэр төрийн хэрэг юм.

 

 

Танд бөмбөрөөс өөр хөгжим сонирхох бодол санаа төрж байсан уу?

 

Өдий олон жил би ганцхан бөмбөр гэх энэ хөгжимд дурлаж, шунаж байгаагаас хархад би бөмбөр гэх энэ хөгжимд хайртай байгаа хэрэг юм. Ямарваа нэгэн хөгжимөөр тоглож эхлэхдээ өөрийнхөө чадна гэсэн төрлийг л дагнаж сурах хэрэгтэй л дээ. Түүнээс биш бөмбөр тоглоод сурчилаа одоо гитар тоглье гэж болохгүй. Өөрийгөө бүхий л хөгжимийг тоглож чадаж байна гэж бодож байгаа хүнийг “Урлагыг завхайруулагч” гэдэг юм. Хүн хархад бүгдийг нь чадаж байгаа юм шиг тэгсэн хэрнээ аль ч төрлөөр нь мэргэшиж чадаагүй олон хүмүүс байна. Яг өөрийнхөө сонирхож тоглосон хөгжимөөрөө салбартаа тэргүүлж чадах нь чухал. Нэгэнт л би бөмбөр тоглоод эхлэсэн хүн бөмбөрөөрөө манлайлаад дуусах нь зөв. Би ямар гитар тоглоод Ц.Манлайгаа гүйцэх биш. Нэгэнт бурханаас чамайг “Чи бөмбөр тогло” гэсэн бол тэрийгээ л тогло. Манай орчин үеийн залуучууд хараад байхад бүгдийг чадаж байвал мундаг хүн болно гэж бодоод байх шиг байна. Тийм биш шүү . Өөрт оногдсон ажлаа хийгээд явах нь жаргал шүү дээ.

 

Баярлалаа. Таны тоглолтонд мөн цаашдын уран бүтээлд тань амжилт хүсэе.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Zoma:
Saikhan yaria bolson baina, zaluus ulger avmaar...
2015-07-05
egel hun:
Bairig ni zarad luivardsnigni yaj medej bga yum bol.bairaa zarna bj hamtlaga baigulchihad etssig ni harj chadagui ch yum bilu.odo zalus tuushtai bish bolson shde.gadnah ungu zagvarin hoinos l hutsuldud bh shig sanagdad bdag yum.
2015-07-05
egel hun:
Erul enh az hargal bolon togloltondni amjilt husye
2015-07-05
Зочин:
Muu luiwarchn ydarsan ohiduudiin bairiig zarj mungiin idsendee chi
2015-07-05
Зочин:
Muu luiwarchn ydarsan ohiduudiin bairiig zarj mungiin idsendee chi
2015-07-05
Зочин:
Muu luiwarchn ydarsan ohiduudiin bairiig zarj mungiin idsendee chi
2015-07-05
Зочин:
Баяр хүргэе амжилт хүсье
2015-07-05
kkkkk:
shaan biz ax maani ch gex shig tegj shaaxaar temee shaa boloxgwi bol botgo shaa, ichixgwi bol inge shaa xaxaxa
2015-07-05
М-д:
чи гадныхныг тийм л их шүтдэг юм бол нэрийг нь зөв бичиж сурсан нь дээр.чи бол зүгээр л сэтгэлийн хөөрөлд автcан нэгэн.
2015-07-05
M:
domogt hamtlag u haha. aliwee harhad ugn hvnd guns n ross metallica shig l hamtlag haragdah ym hiisen uran buteel n yaahaaraa zohioliin duuchdiinhaas yalgardaggvi ym be chas hiisen busdad er zorig ugsun tiim uran buteel hiij boldoggvi ymuu. Metallica sonsxoor ah maani nadad zaaj surgaj bgaa ym shig lyube sonsxoor aaw maani zaaj surgaj bgaa met sanagddag. haranga hurd chingis haan sonsxoor tertee hol holiin hol. setgel zvrh darsan uyarsan neg tiim l
2015-07-04
kkkkk:
shaan biz ax maani ch gex shig tegj shaaxaar temee shaa boloxgwi bol botgo shaa, ichixgwi bol inge shaa xaxaxa