Бурхан Халдуныг дэлхийн өвд бүртгэжээ
2015-07-06

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинацийг гишүүн орнууд хэлэлцэж, Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг гаргажээ.

 

Хуралдаанаар Дэлхийн өвийн хорооны 21 гишүүн орноос 17 улс (БНСУ, Япон, Вьетнам, Казахстан, Польш, БНЭУ, Хорват, ХБНГУ, Ямайка, БНТУ, Алжир, Филиппин, Малайз, Катар, Серб, Сенегал) дэмжиж үг хэлэв. Дэмжиж үг хэлсэн гишүүн орнууд Чингис хаантай холбоотой Бурхан халдун уулыг ийнхүү Дэлхийн өвд бүртгэснээр Монгол Улсын хувьд төдийгүй Дэлхийн өвийн хорооны гишүүн орнуудын хувьд нэр хүндийн хэрэг юм хэмээв. Ингээд дэлхийн түүх, соёлын өвд монголчуудын оруулж буй бодит хувь нэмэр юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин