Америк бүсгүйчүүд аваргалав
2015-07-06

 

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын шигшээ баг ялалт байгуулж, цомын эзэн болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд цомын төлөө Японы шигшээ багтай тоглож 5-2 харьцаатай ялалт байгуулжээ. Японы шигшээ баг 2011 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалж байсан юм. Тоглолтын эхний 14 минутад АНУ гурван гоол хийж, ялалт байгуулах нь тодорхой болжээ.

 

Тэмцээний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама твиттертээ “Баяр хүргье. Гайхалтай тоглолт боллоо” гэсэн бол тэргүүн хатагтай Мишель Обама “АНУ, АНУ, АНУ. Тиймээ бид ялалт байгууллаа” гэж жиргэжээ. Финалын тоглолтыг 547 сая хүн шууд хүлээн авч үзсэн хэмээн “CNN” агентлаг мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин