Обамад гэрлэх санал тавихад бэлэн
2015-07-06

АНУ-ын Дээд шүүх энэ сарын эхээр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн билээ. Шүүхийн шийдвэрийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ижил хүйстнүүдэд баяр хүргэсэн юм. Тэгвэл Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Яагаад Барак Обама ижил хүйстнүүдийг гэрлэхийг зөвшөөрсөн юм бол доо. Миний бодлоор Обама ижил хүйстэн байх. Обама ижил хүйстнүүдийн гэрлэлтийн хүлээн зөвшөөрч, хууль ёсных гэж байгаа бол би Вашингтонд очиж, Обамад гэрлэх санал тавихад бэлэн байна. Гэрлэх санал тавихдаа сөгдөн сууж, хамгийн үнэтэй алмаазан шигтгээтэй бөгж өгөх болно” гэж хэлсэн тухай “www.kykyryzo.ru” мэдээллээ.

 

Роберт Мугабе “Ижил хүйстнүүд хэзээ ч гэрлэж болохгүй. Тэд нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. Обама тэднийг өөгшүүлж, гэрлэхийг зөвшөөрсөнд сэтгэл дундуур байна” гэж хэлсэн байна.

 

Харин Обама твиттертээ “Хүн бүхэн дурлах эрхтэй. Хэн ч тэднийг хориглож чадахгүй” гэж жиргэсэн байна. Ерөнхийлөгч энэхүү жиргээгээ хэсэг хугацааны дараа устгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин