Монгол Улсын нэр хүнд унаж гүйцлээ
2015-07-06

Гадаад хэргийн яамны мэдээллийн сайтыг үзвэл манай улс гадаадын 31 улсад Элчин сайдын яамтай байдаг юм байна. Гэтэл бараг л 10 улсад Элчин сайд нь байхгүй ажээ. Монгол иргэд олноороо ажиллаж амьдардаг зургаан газар Ерөнхий консулын газар буюу Элчин сайдын яамны салбар ажилладгаас тэн хагаст нь буюу гуравт нь нөгөө Ерөнхий консул нь өөрөө байхгүй байгаа аж. Аюулгүй байдлаа хангах нөгөө айхтар “үндсэн арга хэрэгсэл” болсон “улс төр-дипломатын арга хэрэгсэл” маань мохчихсон, мөлийчихсөн, эзэнгүй болчихжээ. Хор уршиг нь ч мэдэгдэж эхэллээ.

Олон улсын сайд нарын хурлыг Улаанбаатарт зохион байгуулсан чинь сайд битгий хэл, ганц ч дэд сайд ирсэнгүй. Ганцхан жилийн өмнө “танай улс л энэ эвслийг толгойл” гээд бүгдээрээ хуралдаад сонгож байсан Онлайн эрх чөлөө эвслийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нараас нэг нь ч, бүр хүний урманд ганц ч дэд сайд ирсэнгүй. Хурлыг зохион байгуулж, тэр улсынхаа төр засагтай ярих үүрэгтэй элчин сайд нар нь байхгүй болохоор арга ч үгүй биз. Энэ бүх бантанг хутгаж байгаа хүн нь “мэргэжлийн” гэх тодотголтой Л.Пүрэвсүрэн сайд.

Засаг солигдлоо гээд шинэ сайд нь хуучин сайдынхаа ажлыг нураадаг дампуу улс төрийн золиосонд одоо гадаад харилцааны салбар өртлөө. Үүний хор уршгийг Монгол Улс гадаад нэр хүнд, аягүйтвэл аюулгүй байдал, тусгаар тогтнолоороо төлөх вий. Оны босгон дээр яамныхаа зарим ажилтныг халсан, дараа нь гол гол улсад суугаа Элчин сайдыг татсан, бүр болоогүй гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа нийт дипломатын бараг дөрвөн хүн тутмын нэгийг нь “хууль бусаар томилогдсон учир шалгалт өг” гэх нэрээр эгүүлэн татжээ. Европод суугаа Монгол Улсын зарим Элчин сайдын яамд Элчин сайд нь байхгүй, дипломат ажилтан ч байхгүй, ганцхан хүн ажиллаж байгаа сурагтай. Өнгөрсөн оны 10 дугаар сард Сан-Францискод суух Ерөнхий консулоор томилогдсон хүнийг “төрийн өөр албанд өөртэй нь яриад томилжээ”. “Гурван өндөрлөгийн хэмжээнд тохироод” өөр “өндөр албан”-д очсон гэж УИХ-ын Байнгын хороон дээр яриад байсан өнөө хүн нь өнөөдөр гудамжинд ажилгүй тэнэж, харин АНУ-ын баруун эрэгт ажиллаж амьдарч байгаа 10 гаруй мянган монгол хүн эзэнгүй сууна.

“Монголчууд Оросуудтай байлдаад дийлэхгүй, харин урлаг спортоороо заавал дийлэх ёстой” гэсэн гэх юм. Оросуудыг ямар нэг байдлаар чимхэх гээд байгаа хүн үү дээ гэж бодогдохоор. Хэлсэн унагасан үгнээс нь сонсоход хэний талд ажиллаад байгаа хүн бэ гэж асуумаар санагдах. Хүн халж, дуудаж, дарамталж сандал ширээний явган хэрүүл хийсээр бүтэн жил өнгөрлөө. Ард нь Монгол Улсын нэр хүнд хөсөр унаж, гадаадад суугаа иргэд алуулж, хядуулж, Хятадуудын захиалгаар монгол дипломатыг татан ажлаас нь халж, Оросуудын эсрэг бусдыг турхирч, Европ, Америкад суугаа Элчин сайдын яам, консулын газрууд эзгүйрч, сүүлдээ үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрлээ.

Л.Пүрэвсүрэнг Ерөнхийлөгчийн хүн гэдэг, гэхдээ хэний захиалгаар хүмүүсийг халж сольж, аюулгүй байдлынхаа манаанд чимээгүйхэн зогсдог ГХЯ-ыг самарч байгаагаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаан дээр өөрөө хэлчих шиг боллоо. Энэ хүн Ерөнхийлөгчийн ч хүн биш, “мэргэжлийн дипломат” ч биш, “улстөрч” ч биш.

Б.Зул

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Unen shu...Lu. Bold gej mudag nuhur baihad yaj ene Purevsureng tavisan yum boldo
2015-10-05
Zochin:
Latif hehe
2015-10-04
Zochin:
Ene hun yag aliaalagch jujigchin Latigtai yag adilhaan
2015-10-04
зочин:
Юун гадаад дотооддоо ч энэ муу хэдэн улс төрч нам засгийн газрыг бүгдээрээ үзэн ядаж байна нэр хүнд ч гэж ,, хэлэхэд муухай үгээр хэлдэг болсоншдээ
2015-09-23
Zochin:
Boldyn ued arai heterhii bsan shuu dee. Diplomatyn oron too ni deer bolon gadaadad suuj bgaa tehnik ajiltan, jolooch naryg hurtel shuud l gadnaas hun tomilood yavuulj bsan. Odoo bol yag yamny jinhene mergejliin hun ireed shinechlel hiiheer humuus dandaa buruugaar bodoj bichij baih yumaa. Heterhii ner hunded ni haldaj bgaa yum bish uu. Ajlaa hiideg humuusiig oroldood hiideggui humuust yu ch helj chaddaggui niigem bson bnaa.
2015-08-28
Hhhhhh:
Ene said bol egel jiriin amidralaas garsan sain said. Urdnii zuiliig zasah gej ih hugatsaa lads an.
2015-08-04
Tene:
Gadaad yam bol uneheer tsus oirtson uursdigu uugui gej bodsom humuusin tsugluulga
2015-07-07
buugiib:
Гадаад яам гэж хэдэн хамаатан цугласан хогийн газар гээ биздээ. Өмхийг нь арилгаж салхи савир оруулахаар сандаралдаж байгаа байлгүй. Дипломатын шалгалтаар консулуудыг томилох нь зөв шдээ.
2015-07-07
хариуцлага нэхэгч:
Энэ сайдтай хэн тэгээд хариуцлага тооцох юм. Төрийн албаны зөвлөл Яам, Засгийн газарт дүгнэлт, зөвлөмж өгөөд л байсан. Тэгээд яав? Яагаа ч үгүй. Бичиг цаасыг нь яам ч тэр, засгийн газрын хэрэг эрхлэх газар нь хаа хаанаа дарчихсан биз бодвол. Эсвэл нохой хуцахын чинээ тоогоогүй байх. асуудал нь ямар чбайсан хэв хэвээрээ. За тэгээд энд бичсэнээр Аюулгүй байдлын байнгын хороогоор хэлэлцэж уул нь. Даан ч барин тавин худал үгэнд нь итгээд ахиад л тавиад явуулчихлаа. Пүрэвсүрээн чи бидэнд худал хэлжээ гээд байнгын хороо ахиад хуралдаж суух завтай билүү?. Байнгын хороогоо даваад энэ асуудлыг УИХ хэлэлцэх үү? мэдээж үгүй. Тэгэхээр хэн ч энэ сайдтай хариуцлага тооцож чадахгүй. Ерөнхийлөгчид сайдтай хариуцлага тооцох эрх бий билүү? Тэгээд ч өөрийн гэх хүндээ хариуцлага тооцох уу? Тэгэхээр Пүрэвсүрэн гуай дураараа дургиж, тааллаараа байхаас өөр яах вэ. Хөлөөрөө толгой хийсэн ч хэн ч түүнийг ЯАХ Ч ҮГҮЙ.
2015-07-07
Зочин:
Аймаар муухай хонзогносон хүмүүс захиалгаар бичүүлжээ. Пүрэвсүрэнг Оросын эсрэг юм шиг харагдуулж огцруулах юм байх даа, чааваас. Пүрэвсүрэн бол Орос -т сургууль дүүргэсэн Оросын ард түмнийг маш их хүндэтгэдэг гэдгийг хүмүүс мэднээ.
2015-07-07
Hyyhed:
Tegeed hen gej? Zulaa zahialgaa oligtoi yndestei hiil dee 2 dugaar angiin hyyhdiin essegees dor bichsen bn
2015-07-07
мягмар:
Юун сүртэй юм.Хэдэн дарга байхгүй үед улсын нэр хүнд унаж гүйцсэн гэх шиг.Суудал горьдсон нэг баагийгийн захиалга л байх шив
2015-07-06
зочин:
энэ нөхрийг томруулсан хэн гэлээ дээ. Царай зүс нь хүртэл гадаад харилцаанд тохирохгүй биш үү.
2015-07-06
ajiglagch:
Ene hudal bolon gutgelegiin chanartai medee medeelelee zogsoovol yasan yum be Lu.Boldoo.ooroo oochson huuhed uildaggui gedeg shig odoo heruul margaanaa boliod ajiliig ni huilgee.Neg hunii ner hundiig unagaah geed buhel buten nef tom baiguullagiig doord uzeh hereg bna uu.Setguulch ni ch bichij bga ni ......bichuulj bga hun ni ch adilhan yum do.
2015-07-06
Зочин:
Ene Purevsuren chin uuruu persona non grata bolj baisan gesen biz dee?????
2015-07-06
Diplomat:
L. Purevsuren said bolsonoor l.Bold tuunii butelgui es zuigui humuusiin diplomat albiig huviin company shig bodoj huuli bus hiisen zuiluudiig tsegtseleh gej oroldoj bgaa sh dee.odoo salbariin ajliin ni hiilgemeer um daa. Lu. Bold bolon nuhduudoin zahialgat niitlel biz dee. Hen uuniug bichsen ni tidorhoi bn sh dee. Toriin albiig huviin company shig , diplomatiig ooriin husleer huuli bus zuil hiilgej gesen humuus diplomatuudiig daramtlahaa boliv taarna. Mongoor uog ch hudaldaj avdag gedertee buur itgejee, gehdee iim humuust helehed shudraga zuil erhemledeg zuiltee humuusiig jach ch daramtlaad tor harj bgaa. Diplomatuudiig ajliig ni hiilgejgui buur utas bolon mediagaar daramtldag bolson gene lee

Хэлээд байгаа шүү дээ, даанч сонсдог хүн алга:
Ерөнхийлөгчийн Гадаар Хэргийн Зөвлөх нэртэй ажил хийж байсан Л.Пүрэвсүрэн гадаад хэргийн сайд болсоноос хойш энэ яамны ажил нурж, хөл толгой нь мэдэгдэхээ больсон. Өөрийн хүрээний баахан хүмүүсийг тойруулчихаад гадаад дотоодын баахан консулуудтай муудалцаж нэр нүүрээ барж байна. Хүүчин Лу.Болдыг байхад ямар сайхан байв аа гэж БНХАУ-ын болон Орос улсын элчингүүд ярьж байсаныг хоёр чихээрээ сонссон шүү. Ерөнхийлөгч улаан цээжээрээ хамгаалсан энэ нөхөр өнөөдрийг хүртэл юу хийж байгаа нь үнэхээр мэдэгдэхгүй. Хүн халах, хүний бөгс ухах хоёроос өөрийг мэдэхгүй яваа нь үнэхээр харамсалтай.
2015-07-06
zochin:
Unen shu...Lu. Bold gej mudag nuhur baihad yaj ene Purevsureng tavisan yum boldo
зочин:
энэ нөхрийг томруулсан хэн гэлээ дээ. Царай зүс нь хүртэл гадаад харилцаанд тохирохгүй биш үү.