Хөвсгөл аймаг түймэртэй байна
2015-07-06

Хөвсгөл аймагт одоогийн байдлаар дөрвөн түймэр асч байна гэж эх сурвалж мэдээллээ. Иймд тус аймгийн онцгой комиссын хуралдаан өнгөрөгч амралтын өдөр болжээ. Энэ үеэр онцгой комиссын дарга А.Эрдэнэбаатар Цагааннуур сумын түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна.

 

Мөн хуурайшилт ихтэй байгаа учраас  болзошгүй гал түймрээс сэргийлэх санамжыг тус аймагт аялал жуулчлалаар очиж байгаа иргэдэд санамж тараахыг үүрэгджээ. 

 

Тус аймгийн нутагт дөрвөн цэгт түймэртэй байгаа бөгөөд түймрийг унтраахаар аймгийн зүгээс шаардлагтай хүн хүч, хөрөнгө мөнгө, хоол хүнсний асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэн ажиллаж байгаа гэнэ.

 

Цагааннуур сумын нутагт гарсан түймэрт хүрэхэд замын бартаа ихтэй, 150 орчим км замыг морьтой, явганаар явж очдог ба хүч нэмэгдүүлэн туслахаар Хилийн цэрэг, Цэргийн дүйцүүлэх алба, сум дундын ойн ангийн ажилтан бүхий 40 орчим хүнийг албан хаагчдад туслуулахаар явуулжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин