Улаанбаатар
Дахин төлөвлөлтөд хамрагдсан 120 айл орон сууцандаа орлоо
2015-7-6

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл НИТХ-аар батлагдсан 24 байршил 75 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байгаагаас 20 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Одоогийн байдлаартөсөл хэрэгжүүлэгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн1343 нэгж талбарын 106,24 га газрыг чөлөөлөөд бөгөөд төслийн хүрээнд 40 хэсэгчилсэн талбайдерөнхий төлөвлөгөөний зураг төслийг батлуулж, 12 байршлын инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

 

 

Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн 2 жилийн хугацаанд нийт 6999 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс, өнгөрсөн онд 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бол 2015 онд шинээр 2492 айлын орон сууцыг ашиглалтад өгч, 9171 хүн амыг тохилог орон сууцаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд энэ оны анхны барилга болох Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК-ийн 144 айлын орон сууц өнөөдөр ашиглалтад орж, тухайн байршлын 120 айл өрх тохилог сууцандаа орлоо.

 

 

"Баганат өргөө" ХХК нь 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 51 га газар нутаг, нийт 275 нэгж талбар бүхий хэсэгчилсэн талбайд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн бөгөөд төсөл хэрэгжсэнээр 3214 айлын орон сууц, 1680 хүүхдийн сургууль, 840 хүүхдийн цэцэрлэг мөн 21 га ногоон байгууламж бүхий цогц хороолол сүндэрлэнэ.

 

 

 

Тус орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, НЗД-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариусан орлогч Ц.Энхцэнгэл, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг зэрэг удирдлагууд оролцож, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд байрны түлхүүрийг гардуулан өглөө. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bugdeeree bairtai bolohiig huseye. yavaandaa gar utas shig hun bolgon bairtai bolooroi
2015-07-06