Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарт ”Хөдөлмөрийн баатар” өгөх үү
2015-07-07

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр Ерөнхийлөгчид тодорхойлолт илгээжээ.  Тэрбээр гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох хүсэлт гаргасан байна.

 

Гоцлол дуучин Э.Амартүвшин нь 2011 онд ОХУ-д зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр, 2011 онд Испани улсад зохиогдсон Франческа Виниасын нэрэмжилт олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, 2012 онд БНХАУ-д зохиогдсон Плачидо Доминогийн “Operalla” дэлхийн дуурийн уралдааны тэргүүн байрыг  эзэлж байсан, мэргэжлийн өндөр төвшний, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дуучин юм. Мөн тэрбээр 2014-2015 онд Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the World” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж, эх орныхоо нэрийг гаргасан юм.

 

Харин дуучин Г.Ариунбаатар саяхан ОХУ-д зохион байгуулагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, “гран при” шагналын эзнээр тодорсон билээ.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэднийг наадмын нээлтэд харахыг хүсч буйгаа твиттер хуудсаараа дамжуулан хэлээд буй. Харин эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж буй дуучдад ”Хөдөлмөрийн баатар” олгох болов уу.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
үгүй өгөх цаг нь болоогүй.амьдралд нь хэрэгтэй өчнөөн саяаар шагначихлаа болно.Тэгээд туйлшираад байдагаа бараад шагналын нэр хүндийг унагаад байдагаа больж үз.
2015-07-07
Boliyoo:
Zaass boliosoi arai bas ahdnaa, ganz uraldaand orool turuuleed tom tzol awna gedeg utgagui l de, ehleed yadaj tiim ugmuur bgaan bol Tzanzannorow t ugchih lduu,manaihan neeh uruwdultei setgehuitei tuilshrtgai, nuguu heden urlag sportiinh ni bnga neg shagnal muruuduustei, oros mgl 2 odoo ene balai utgagui zuuleesee tatgalzmaar yum,
2015-07-07
Зочин:
Шал утгагүй юм, энэ тэнэг шагналуудаа болиоч ээ. Юм бүтээж үйлдвэрлэж байгаа хүмүүс зөндөө л байна, хэдэн ажилгүй юмнууд шал шал гэж шагнал горьдож гоншигонолдоод л
2015-07-07
Зочин:
Uguu ug. Tamirchdad ugdug. Td zodog taildg. Ed duulj l bndaa
2015-07-07
zov:
Baatar ch arai yu yum be....harin 2-uuland ni TOR-iin shagnal ogvol taarna
2015-07-07
Зочин:
Baatar tsoliig ni og oo!!!!!!!!!! Naadmaar ogvol bur sainsan
2015-07-07
timur:
ene 2 zaluud uram egeh hegertei duuriin duu duulna gedeg amargyu ajil bas saikhan abyas hooloi zayalgasan aab eejid n bas mongolii ard tumendee talarhah estoi mongolchuud ch duuch humuus shuu dee hedelmeriin baatraas iluu ardiin jujigchin tsoliig n egeed men mengen uramshuulal egeh heregtei ard n ger bul baigaa shuu dee ta 2 ulam sain duulj delkhiin oduud bolooroi mongol ulsiinkhaa neriig endert ergej yabaarai dahin dahin amjilt
2015-07-07
Зочин:
mundag mundag
2015-07-07
zochin:
baatar tcoliig n og og . ediin zasag taaruuhan bna. suuld mongoor shagnana biz.
2015-07-07
Зочин:
Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй гэж яруу найрагч Ц.Хулан нэгэнтээ шүлэглэжээ. Ид хийж бүтээх насан дээрээ байгаа, залуу сайхан хүмүүсийг шагналаар дарж эрч хүчийг нь мохоох нь хэр зөв зүйл юм бол доо. Тэртээ тэргүй өгөх, авах нь тодорхой шагналыг өнөө маргаашдаа хүлээж болдоггүй л юм байх даа. Зарим шагнал тус, зарим шагнал ус болдог жамтай. Залуусыг эвдэх вий дээ л гэж айх юм.
2015-07-07
зочин:
бас нээрээ багш нарыг нь ёстой хдөлмөрийн баатараар шагнах хэрэгтэй дээ. энэ хоёр залуудмөнгөн шагнал.
2015-07-07
зочин:
цаашдын амьдралд нь хэрэгтэй мөнгөн шагнал байвал зүгээр байх. нэг нэг тэр бум төгрөгөөр шагнавал ямар вэ?. энэ лдон медаль, баатар цол жаахан тиймэрхүү л юм. нээх сонин хүмүүс авчихсан болохоор яг хөдөлмөрөө гаргаад авах гэхээр нэр хүндгүй юм шиг. Тэртэй тэргүй бүх монголчуудэнэ хоёр залууг баатар гэж аль хэдийн бодчихсон. бодиттой хэрэгтэй тустай шагнал дээр.
2015-07-07