Засгийн хувь заяаг хэн шийдэх вэ
2015-07-07

 

Эрх баригчдын элдэв авир энэ Засгийн газрыг ажил хийлгэхгүй чангаасаар унагах нь. Өөрийнхөө намын Засгийн газрыг огцруулах асуудал оруулалтай биш гэж үзсэн АН-ын дотоод аппарат хүний намыг шахах тойруу өнцгөөс бодлогоо хэрэгжүүлж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг дөнгөж байгуулагдсан даруйд л “тун удахгүй  огцорно” гэсэн үг араас нь дайлгаж байлаа. Энэ зуйгуул үгийг бусад улс төрийн хүчнээс бус АН-аас шидсэн мессэж. Ер нь АН-ын фракц, бүлэглэл шийдлийн Засгийн газрыг наадам байтугай Цагаан сар гаргалгүй унагах санаархал тээж байсан.

 

Харин Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ парламент дахь намууд, тэр дундаа өмнөх Засгийн газрын тэргүүний эс тоож, тооцоолоогүй МАН-тай хамтарч ажиллахыг чин зорилгоо болгосон. Учир нь МАН хамтарсан Засгийн газрыг тогтвортой байлгах, ажлыг нь урагшлуулахад түлхэц, дэм болох гол тулгуур гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улстөрчийн алсын хараагаар тооцоолсон. Хэрвээ экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрын танхимдаа МАН-ыг багтаасан бол өнөөдөр ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, парламентын бүрэн эрхийн хугацаа дуустал зүтгэх боломж байсан байх талтай. Харин Ч.Сайханбилэгийн тухайд  намын журмын нөхдийнхөө шахаа, МАН-ын сөрсөн базаанд хавчуулагдаад байна. Ер нь “муу найзаас сайн дайсан дээр” гэдэг ямар үнэн үг вэ.   

 

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс “МАН-тай хамтарсан гэрээг цуцалж, дараагийн сайдыг томилох асуудлыг наадмын өмнө шийдвэрлэ” гэж үүрэг чиглэлийг УИХ дахь намын бүлэгтээ өгсөн байх юм. Шийдлийн Засгийн газрын танхимын сайд нарыг улсын наадам үзүүлэхгүй унагаж, салбартайгаа ч танилцаж амжаагүй, тамга барьсан шинэ сайд нартайгаар наадамлах гэж АН-ын Гүйцэтгэх зөвлөл мөнчиг их яарчээ. Харамсалтай нь тэд шинээр томилогдох сайд нарынхаа захыг дутуу мушгисан бололтой. Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг хүлээж авсан ч, наадмаас өмнө томилгоо явуулж амжихгүй гэдэг дээр доль цохисон бүлгийн гишүүд нь санал нэгдсэн байна лээ.

 

МАН Засгаас гарна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр бус бүлгийн хуралдаанд нь хадаг барьж ирэн тухалж, Бага хурлынх нь үеэр мэндчилгээ илгээж урьж, залснаараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өөрийн биеэр асуудлыг танилцуулж, шийдвэрлэ гэдгийг уулзаж мэдэгджээ. МАН-ын удирдлагууд Ерөнхий сайдтай уулзаад өөрсдийн шийдвэрээ хэлэхийн зэрэгцээ Итгэлт баяны хэлдэгчлэн “Би хүнд сайн санаж явдаг, муу санавал ч санаж чадна” гэдэг давхар санаагаа дайсан бололтой. МАН-ын шийдвэрт Ерөнхий сайдын байр суурь ямар байсан нь бүрхэг хэвээр.

 

Ерөнхий сайд ямар ч алхам хийсэн түүний Засгийн газрыг огцруулах асуудлыг аль ч нам эвсэл оруулж ирэхэд хаалтгүй боллоо. Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа гишүүд бий. Тэд 19 гишүүний гарын үсэг цуглуулж чадахгүй хүч дутаад байсан. Тэдэнд МАН гэдэг цул хүч нэмэгдлээ. Хэрвээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барих бол МАН аль нэг улс төрийн хүчин, гишүүнтэй хамтрахгүй. Бүлгээрээ өөрсдөө санаачлаад өргөн барьчихна. МАН-ын зарчим бол багаар, бодлогоор хөдлөх. Түүнээс бус гишүүд нь энд тэнд үсчиж, бусад улс төрийн хүчин, сул гишүүдтэй нийлж ганцаарчилсан тоглолт хийгээд байдаггүй. Харин МАН-ын зүгээс Ерөнхий сайдыг огцруулах асуудал оруулаад ирвэл АН-ын гишүүдээс алга ташин “yes” товчлуур дарах увуйгүй нөхөд бий. Н.Алтанхуягийн Засгийн газрыг АН-ынхан өөрсдөө унагасан шиг шийдлийн Засгийн газрыг огцруулахыг хүлээж, алга хавсран суугаа намын гишүүд бийг Ч.Сайханбилэг сайд ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Цаашлаад зарим гишүүн нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг зөвхөн МАН-ыг ч биш Засгийн газрын танхимаа огцруулах асуудлаа өөрөө оруулж ирж гэж ятгаж, тулгасан гэх яриа чих дэлсэнэ лээ.

 

Өнгөрсөн хагас жилийн хугацаанд шийдлийн Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд эдийн засгийг сэргээж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, валютын урсгалыг наашлуулахын төлөө зогсолтгүй зүтгэснийг улстөрчид төдийгүй энгийн иргэд ч мэднэ. Гадаад айлчлал бүртээ өөрийнх нь хэлснээр “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж ярьж хэлж, Монголоо сурталчилж явсан. Тиймээс ч өнөөдрийн байдлаар үр дүн гараагүй ч ирэх намраас валютын урсгал нэмэгдэж, эдийн засаг сэргэх нөхцөл бүрдээд байгаа.

 

Харин улс төрийн өнөөгийн зөрчил түүнийг хийсэн бүтээснээр нь бус хамтарсан, тохиролцсоноор нь дүгнэж, Засгийн газрын хувь заяаг нь шийдэх гээд байна. Улс төрийн зөрчил МАН-ын хамтралын гэрээг цуцлуулж Засгийг тулгуургүй болголоо. МАН Засгийн газраас гарахаа мэдэгдсэн, харин Ерөнхий сайдтай ямар тохироо хийсэн нь одоогоор бүрхэг байна. Хэрвээ тохироонд хүрч чадаагүй бол шийдлийн Засгийн газар огцроход бэлэн. Тиймээс нөхдийн зөвлөснөөр Ерөнхий сайд өөрөө асуудлаа оруулж ирээд мэдэгдэл хийж улс төрийн зориг гаргачих нь илүү дээр. Үгүй бол сөрөг хүчинтэй тохиролцлоо гэхэд шүүмлэл тасрахгүй. Нөгөөтэйгүүр ялсан намын дарга нь Ерөнхий сайд байх хуулийн заалттай. Нэг л нартай өдөр “Намын даргыг Ерөнхий сайдаар томилж ажиллуул” гэх Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гарч бүлэгтээ үүрэгдэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийн тухайд энэ бүхний зангилааг тайлж, шийдэх эрх зөвхөн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд л байгаа. Хэзээ шийдвэрээ гаргах нь зөвхөн цаг хугацааны л асуудал. Ийнхүү Шийдлийн Засгийн газар салаа замын уулзварт ирээд байна.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Z. Enhbold gej lalariin aliin pizda ingej bvhel bvten ulsiin tur zasgaar toglolt hiideg ter hen be. Ter al ooriigoo 76 pizdataigaa deer dooroo orj bn gej bodood bga yumuu? Chinii ene zan vildel bvhel bvten uls, tvvnii ard tvmeneer toglood bga haragdaj bn. Umhii ats chini ES-n suudald sanaarhaad bga yum bh da. Bitgii gorid alaa... Chamd uls, ard tvmneer togloh erh bgvi shvv pizda mini
2015-07-08
Зочин:
АЖЛАА МАШ САЙН ХИЙЖ БАЙГАА ЕС БОЛОН ЗАСАГ ТАРАХ ЁСГҮЙ. ХАРИН ЭНЭ УЛСААР ТОГЛОЖ БУЙ З. ЭНХБОЛД БУУХ ЦАГ НЬ БОЛСОН. БУУХААР Ч ТОГТОХГҮЙ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ.
2015-07-08
Irgen:
2009-2011 ony ued delhiin hemjeend 3 M buyu Myammar, Mozambeque, Mongolia gej shuugij baisan ni gartsaagui unen shuu. Olon ulsyn site, sonin, hevleliig ergeed haraarai. Foreign Investors Mongol ruu boditoi orj ireh tohiroo burdsen baisan. Harin ungursun 3 jild ediin zasgiig maani yu bolgochihvoo. Ene dendii haramsaltai, denduu gutamshigtai. Tenegduu huuhed buyntai aaviiinhaa tsugluulsan hurungiig bogino huagtsaand tansaglaj uren taran hiisen tuhai yaria baidag. Tom zurgaaraa iim l gashuun tuuh Mongold tohioloo. Mongoliin ard tumnii az hiimori dutlaa daa. Ene gashuun tuukhiig ur huuduud maani gaslan gaslan yarih l uldlee dee.
2015-07-07
наранбаатар:
Муу хэлж хамтарч ажилладаг МАН хурдан явуул саад болхоос өөр юм хиихгүй АН тэртэй тэргүй хариуцлагаа үүрэх нь тодорхой
2015-07-07
Tsogt:
УЛС ТӨРЧИД МИНЬ АРД ОЛНЫХОО ӨМНӨ АМЛАСАН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХ БОЛООГҮЙ ЮМ УУ !!! СОНГУУЛИЙН БҮРЭН ЭРХИЙН ЧИНЬ ХУГАЦАА ДУУСАХАД ХЭДХЭН САР ҮЛДСЭНЭЭ ТООЦСОН УУ!!! МОНГОЛЫН ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ЧУХАМ ХЭНД АШИГТАЙ ВЭ? АРДЧИЛСАН НАМЫН ТӨР БАРЬЖ БАЙХ ХУГАЦААНД УЛС ОРОН, АРД ТҮМНИЙ ХУВЬ ЗАЯА ТӨӨРӨЛДӨЖ БҮРХЭГДЭЖ, БАТАЛГААГҮЙ БОЛОХ НЬ НЭГЭНТ ЭЭ ТОДОРХОЙ БАЙДАГ ДАА... МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭР ТОГЛОЖ ХАНАХ БОЛООГҮЙ ЮМ БАЙХ ДАА. ХЭЛЭХ Ч ҮГ ОЛДОХГҮЙ ЮМ. ТЭГЭЭД СОНГУУЛЬ БОЛООД ИРЭХЭЭР ОЛОН ТҮМНИЙГ МӨНГӨ ТӨГРӨГ, АМЛАЛТААР ХУУРААД ЭХЛЭХ БАЙХ ДАА... ХУУРТАГДАЖ Ч ХАНАХГҮЙ ЮМАА...
2015-07-07
irgen:
ene chigeeree taashaa ywbal zvgeer ym bishvv
2015-07-07
irgen:
ene chigeeree taashaa ywbal zvgeer ym bishvv
2015-07-07
irgen:
ene chigeeree taashaa ywbal zvgeer ym bishvv
2015-07-07
зочин:
Энэ улс төрийн хийрхэлээ АН зогсоох хэрэгтэй. цаана чинь улс орон хэцүүдлээ. та нарын сандал ширээний асуудлаас болоод. АН-ын нэр хүнд шалны алчууранд хутгалдлаа даа.ха ха ха
2015-07-07
Зочин:
УИХ тарж дахин сонгуулийг яаралтай зарлах хэрэгтэй өөр ямар ч арга байхгүй одоо энэ ЗГ дараа дараагийн ЗГ ууд бүгд ижил юч ч хийж чадахгүй энэ 2 нам юу ч хийлгэхгүй огцоруулсаар монгол улс дампуурлаа зарлах болно. АН маш муу байна гэж хэлэхэд багадна.
2015-07-07
бойкот бишээ:
МАН-ыг бойкот хийлээ, эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэхэс татгалзлаа нтэр гээд байна. Тэгвэл тийм бишээ. MAN-iin darga M.Enhbold ug asuudal deer bair suuria todorhoi helsen bsn shdee. Ter Бид хаврын чуулганаар хэлэлцсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн нэг л заалтыг эсэргүүцсэн. Энэ нь Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг төрийн өндөр албан тушаалтан өмнө нь нуун дарагдуулсан эд хөрөнгөө ил гаргахтай холбогдсон заалт байсан. Үүнээс бусалд зүйл заалт болон улс оронд шаардлагатай байгаа хуулиудыг батлахын төлөө ажилласан. Гэхдээ үг дуугүй бүгдийг нь батлахгүй. Алдаатай зүйлсийг нь засах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Хамтарсан гэдгээрээ ам үдүүлсэн мэт суух нь буруу. гэж хэлсэн байсан. Тэгэхээр уг асуудлаар завсарлага аваад байгааг нь бойкот гэж хэлж болохгүй ээ
2015-07-07
boikot bishee:
МАН-ыг бойкот хийлээ, эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэхэс татгалзлаа нтэр гээд байна. Тэгвэл тийм бишээ. MAN-iin darga M.Enhbold ug asuudal deer bair suuria todorhoi helsen bsn shdee. Ter Бид хаврын чуулганаар хэлэлцсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн нэг л заалтыг эсэргүүцсэн. Энэ нь Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг төрийн өндөр албан тушаалтан өмнө нь нуун дарагдуулсан эд хөрөнгөө ил гаргахтай холбогдсон заалт байсан. Үүнээс бусалд зүйл заалт болон улс оронд шаардлагатай байгаа хуулиудыг батлахын төлөө ажилласан. Гэхдээ үг дуугүй бүгдийг нь батлахгүй. Алдаатай зүйлсийг нь засах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Хамтарсан гэдгээрээ ам үдүүлсэн мэт суух нь буруу. гэж хэлсэн байсан. Тэгэхээр уг асуудлаар завсарлага аваад байгааг нь бойкот гэж хэлж болохгүй ээ
2015-07-07
DAVARTSAN AN:
AN-iinhan huvichlal nereer hamag umch horongon deer ezen suusan, tegchiheed bas huvichlaliin shine davalgaag yvuulna gej oor zuuraa tohiroltsson n il boloo bizdee
2015-07-07
AN AA GEJ:
AN-iinhan huvichlal nereer hamag umch horongon deer ezen suusan, tegchiheed bas huvichlaliin shine davalgaag yvuulna gej oor zuuraa tohiroltsson n il boloo bizdee
2015-07-07
AN AA GEJ:
AN-iinhan huvichlal nereer hamag umch horongon deer ezen suusan, tegchiheed bas huvichlaliin shine davalgaag yvuulna gej oor zuuraa tohiroltsson n il boloo bizdee
2015-07-07
Zochin:
MAN энэ улсыг байгуулж өгч, мөнгөтэй, нөөцтэй, өсөлттэй, нэр хүндтэй, ажилтай, орлоготой болгож АН-д өгсөн. АН 3 жилийн дотор өрөнд оруулаад хамаг нөөцийг байхгүй болгоод ажилгүй, орлогогүй, ядуу болголоо.
2015-07-07
Зочин:
Zasag tor avch ogdog naimaa bish,MAH muu baisandaa songuulid yalagdsan,irekh songuulid harin 2 uulaa yalagdakh shinjtei,zaluusdaa zasgaa og oorsdoo haraad suuj neg uz dee
2015-07-07
Мангарууд:
МАН-ынхан иргэдийн хоолонд халтай шийдвэр гаргана шүү
2015-07-07
asdf:
MAN энэ улсыг байгуулж өгч, мөнгөтэй, нөөцтэй, өсөлттэй, нэр хүндтэй, ажилтай, орлоготой болгож АН-д өгсөн. АН 3 жилийн дотор өрөнд оруулаад хамаг нөөцийг байхгүй болгоод ажилгүй, орлогогүй, ядуу болголоо.
2015-07-07
gar gar:
MAN sorog huvhniihee huviar uls orniihoo erh ashgin toloo gesen bair suri deeree baih n zov shuu dee
2015-07-07
oor:
MAN bol AN-aaas oor. Dali jiguurtei baila ch uls ornii niitleg erh ashgiin tolooo bol negen buhel chigeeree zogsoj chaddag, harin AN yu bilee gedgiig zugeer l tavantolgoin gatsaanaas har bolj bn sh dee
2015-07-07