Солонгост ажиллах иргэдийг бүртгэж эхэлжээ
2015-07-07

Баян-Өлгий аймгийн хөдөлмөрийн хэлтэс өчигдрөөс эхлэн Солонгос Улсад очиж ажил хийх сонирхолтой хүмүүсийг бүртгэж эхэлжээ.

 

Хоёр улсын гэрээний дагуу Солонгост очиж хөдөлмөр эрхлэхэд энэ аймгаас арван хүнийг авах хуваарьтай юм байна.

 

Эрүүл мэнд, ёс суртахууны хувьд зөрчилгүй, солонгос хэлний шалгалтаар тэнцсэн 18-30 насны тэдгээр хүмүүс 21 төрлийн салбарт гурван жилийн хугацаатай ажиллан, сар бүр хоёр сая орчим төгрөгийн цалин авдаг юм гэнэ. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭЗЭНГҮЙ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ ЭЭ ГЭЖ ЭНЭ ДЭЭ. ӨӨСДӨӨ ТЭНГЭРИЙН АМЬТАД, ИРГЭД НЬ ХАЛТАР, ЯДУУ... АСЕМ НТР ЯАХ ВЭЭ. МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД СОЛОНГОСТ ХУЛГАЙ, ТАНХАЙН ХЭРГЭЭР ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙНА ГЭНЭ. ИРЭЭДҮЙН ЭХЧҮҮД БОЛОХ ЦЭЦЭГ ШИГ ОХИД ЧИНЬ ЭРЭЭН МАКАОД ОРОХ ОРОН ӨМСӨХ ХУВЦАСНЫ ТӨЛӨӨ БИЕЭ ҮНЭЛЖ БАЙНА. УХААРААЧ СЭХЭЭРЭЭЧ
2015-07-08
Зочин:
solongost ajilasan humuusiig haraal baigaarai medrel muutai
2015-07-07