Монгол аялагчдын автобус осолдож, 9 хүн гэмтжээ
2015-07-07

ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотоос 1000 км-ын зайд Кабанск раойны Сэлэнгэ тосгоны орчимд “HYANDAI COUNTY” маркийн 9641 УНТ маркийн автобус осолджээ.  Автобусны жолоодлого нь удирдлагагүй болж замын хажуу руу онхолдон 9 хүн гэмтжээ. Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрынхан ослын газар дээр нь очиж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн байна. Харин үлдсэн хүмүүсийг Монгол руу буцаажээ.


Уг автобус нь Улаанбаатар хотын “Улаан тойром сайхан” компанийн жолооч гэх Т-ийн хувийн эзэмшлийнх гэнэ. Тэрбээр Дархан Уул аймгийн IV сургуулийн 18 багшийг Итгэл хамба, Байгаль далайд аялуулахаар явж байхдаа ийн осолдсон байна. 


 

Shuud.mn
Сонин хачин
sumya:
Haramsaltai baina a mind hvreegvid has yahaw
2015-07-07
Zochin:
holch bai oirch bai hun unaa teregende hangalttai yum hiih heregtei bzd.yavjl baival boloo gesen archaagui jolooch ezed baihiima
2015-07-07