Катчер нууцаар хуримлажээ
2015-07-07

Жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар өнгөрсөн долоо хоногт тохиосон Тусгаар тогтнолын баяраар Калифорни мужийн нэгэн тансаг зэрэглэлийн зочид буудалд хуримаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хуриманд тэдний гэр бүл, найз нөхөд оролцсон байна. Тэд өнгөрсөн оны аравдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авч, албан ёсоор сүй тавьцгаасан билээ. Катчер охиноо Элизабет Уэтт хэмээн нэрлэсэн юм.


Катчер өнгөрсөн сарын эхээр сүйт бүсгүйдээ гэрлэх санал тавьсан аж. Энэ тухай Мила “Тиймээ, тэр залуу надад гэрлэх санал тавьсан. Миний хажууд жүжигчин Том Хэнкс байсан юм. Тэр над руу харсанаа “Юугаа бодоод байгаа юм бэ. Шууд зөвшөөрөөч” гэж хэлсэн. Би хуримаа хийхийг хүсч байна” гэж хэлжээ.


Хуримын зургаа “People” сэтгүүлд  өгөхөө Катчер амлаж, гэрээ байгуулсан байна. Жүжигчин эр хуримын ёслолын үеэр твиттертээ хуримын даашинзны зураг байршуулсан бол Мила “Боллоо. Зүрх минь зогслоо. Би гайхалтай харагдахгүй байна. Хүмүүс гайхалтай харагдаж байна гэх юм. Итгэх үү...” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин