Ерөнхий сайд санаачилгыг гартаа ав
2015-07-07

Гэрэл зургийг MPA.MN

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр намын удирдлагуудтай уулзаж сүүлийн үед үүсээд байгаа Засгийн газрын асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.  Уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ыг төлөөлж Н.Батцэрэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан нар оролцлоо.

 

МАН-ыг Засгаас гаргах нь хууль зөрчсөн үйлдэл

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

 

-Сүүлийн хэд хоногт үүссэн асуудлыг нилээд харж суулаа. Энэ Засгийн газартай холбоотой үүссэн асуудал сайн зүйл рүү хүрэхгүй учраас үндсэн таван чиглэлээр өөрийн байр суурийг илэрхийлье.

 

  1. МАН-ыг Засгийн газраасаа гаргана гэдэг бол юун түрүүнд хууль зөрчсөн асуудал. Учир нь 1990 онд Үндсэн хуульд байсан “Нам бол нийгмийг удирдан чиглүүлэгч” гэсэн заалтыг авсан. Тэгэхээр аль нэг намын хүсэлтээр Засгийн газрыг халж солих асуудал байж болохгүй. Тэгээд ч Засгийн газрын гишүүдийг халах асуудлыг арван хүн сууж байгаад шийдчихгүй.
  2. Хариуцлагатай байх ёстой.  Анх хамтарсан Засгийн газар байгуулахдаа дахиж ийм тогтворгүй байдал үүсгэхгүй гэж амласан. Би  саяхан намын дарга нартай уулзаж  тогтворотой байдлын тухай ярьсан. Тэгээд ч хариуцлагатай баймаар байгаа бол сайд нарыг огцруулах биш харин УИХ-аар Улс төрийн намын тухай, Төрийн албаны тухай хуулийн төслүүдийг батал.
  3. Алдаа гээд орхисон муу зүйлээ дахиж давтах хэрэггүй.  Ард түмэн хүүхдүүд биш учраас та нарын юу хийж ямар шийдвэр гаргахыг харж байгаа.
  4. Одоо ажлаа бодъё. Энэ Засгийн газрыг буулгалаа гэж бодоход үүнээс илүү Засгийн газар гарч ирэхгүй. Ерөнхий сайд нь гадаадад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх уулзалтууд хийгээд ирж байхад эзгүйд нь хулгайгаар  ч юм шиг ийм үйлдэл хийснийг сайшаахгүй байна. Төр бол нэг л эзэнтэй байх ёстой. Ард түмний дундаас сонгогдсон нэг л хүнтэй. Тийм учраас та нар миний хэлсэн үгийг зүгээр нэг өнгөрөөх биш чиглэл болгох ёстой. Тэгээд одоо өрнөж байгаа энэ үйл явц Засгийн газрыг огцруулахад л хүргэнэ.
  5. Ерөнхий сайд санаачлагыг гартаа авах ёстой. Сайд нарынхаа асуудлыг Ерөнхий сайд л шийдэх ёстой. Тэрнээс намаас гарсан шийдвэр юм чинь би яах вэ дээ гэсэн байдлаар хандаж болохгүй.  Энэ бүх тодорхойгүй байдал чинь ард түмний нуруун дээр ачаа болж ирнэ. Намууд  сонгуулийн ажил хийлгүйгээр ажлаа л хийх ёстой. Хэдийгээр Засгийн газрын зургаан сайдыг огцруулах талаар яригдаж байгаа хэдий ч энэ бол Засгийн газрыг огцруулахад л хүргэнэ гэлээ. Дараа нь намын дарга нар байр сууриа илэрхийлсэн.

 

 

Гэрээний биелэлтийг зөв дүгнүүлмээр байна

 

УИХ-ын дэд дарга, МАН дарга М.Энхболд:

Гэрэл зургийг MPA.MN

 

-Засгийн газарт хамтрахдаа байгуулсан гэрээний дүгнэлтийг АН хэтэрхий өөрийнхөө талд гаргасан байсан. Тийм учраас юуны түрүүнд энэ гэрээний биелэлтийг зөв дүгнүүлэх хүсэлтэй байна. Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар манай бүлгийн хуралд орж ирэн долоон цаг гаран ярьж байж Засагт хамтрахаар болсон. Манай зургаан сайдыг авсан. Гэтэл одоо зургаан сайдыг маань яах нь тодорхойгүй хаях болчих гээд байна. Тийм учраас Ерөнхий сайдыг манай сайд нарын асуудлыг өөрөө УИХ дээр оруулж ирэхийг хүсч байна.

 

АН Засгийн газрыг огцруулахгүй

 

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд:

 

Гэрэл зургийг MPA.MN

- Хамтарсан гэрээг дүгнэх асуудлыг бол дахиж хийж болно. Манай нам Засгийн газрыг огцруулахгүй гэдэг Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Харин сайд нарыг солих асуудал бол хууль зөрчихгүй. Тэгээд  ч МАН өнгөрсөн оны 12 дугаар сард хамтарч ажиллаж эхлэхдээ ямар ч сонгууль хийхгүй гэж байсан хэдий ч зөвхөн сонгуулийн л ажил хийж байна.

 

Зургаан сайд огцруулах асуудлыг би оруулж ирэхгүй

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

- Эхний ээлжинд парламентад суудалтай бүх намууд учраа олох хэрэгтэй. Үүний дараа би эрх үүргийнхээ хүрээн дэх ажлаа хийнэ. Зургаан сайдыг огцруулах асуудлыг би УИХ-д оруулахгүй.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

АН-ын шийдвэрээр Засгийн газрын асуудлыг ярих нь буруу

 

МҮАН-ын дарга М.Энхсайхан:

 

-Энд төр нь дээр үү, нам нь дээр үү гэдэг асуудал үүсээд байна. Зөвхөн АН-ын шийдвэрээр Засгийн газрын асуудлыг ярих нь буруу гэж бодож байна.

 

Намуудтай ойлголцолд хүрч чадлаа

 

ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл:

 

-Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед эхлээд улс төрийн тогтвортой байдлыг бий болгох ёстой. Тиймээс улс төрийн намуудын санал хүсэлтээр Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж болохгүй гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа.

 

Ийнхүү намуудын дарга нар байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхийлөгч "Нэг нам нь ярилцаад Засгийн газрын гишүүдийг огцруулна гээд тэрийг нь нөгөө нам нь хүлээж аваад тэгье гэдэг зүйл байж болохгүй. Үнэхээр болохгүй сайд нар байгаа бол Ерөнхий сайд хариуцлага ярих ёстой.

 

Мөн Ерөнхийлөгч сонгуулийн ажлыг сонгуулийн үедээ л хийх ёстой. Тэрнээс одоо бол зөвхөн төрийн ажлыг л хийх ёстой. Өнөөдөр намуудтай ойлголцолд хүрч  чадлаа гэж бодож байна" хэмээсэн юм.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ерөнхийлөгч маш зөв байр суурьтай байна. Дэмжиж байна.
2015-07-08
Зочин:
Эргээд социалист нийгэм рүү шилжсэн юмаа даа Монгол улс, Хэрэв ардчилсан нийгэм л юм бол Үндсэн хуульд зааснаар төрийн дээр НАМ сандайлах учиргүй, НАМ ч гэж дээ 10 хүн.
2015-07-08
kub:
kherev songuuli dukhuuleed ardyn nam zasgaas garval erunkhiilugch khariutslaga khuleene gej oilgogdoj baina
2015-07-08
Zochin:
Z.Enkhbold darga xumsaa avaagui xed xonoson yum bol ??? Exner n yu xarj baina aa ???
2015-07-07
Элбэг:
Манай нам ч будлиад өгөх юмаа
2015-07-07
Cochin:
Ta tangarag urguh eslol deeree itgeseniih ni itgeliig bieluulj itgeegui songogchidiinhoo itgeliig olj ajillana geed bsan odoo tanid itgej baisan songogchid chi ni ulam bur itgel setgel aldarch bna daa huurhii
2015-07-07
Cochin:
Taniig mongoliin ard tumen bugd songoogui 51 huvi in sanal avsan aa martaagui bmaar yum aa ter sanal ugsun humuus chini an namiin gishuud demjigchid bsan bhaa zugeer l neg buhud 49n huviin sanal aldsan biz dee ta bol an namiin erunhiilugch shuu
2015-07-07
Zochin:
Elbeg erenhiilegch Ali namaas ner devshsenee martchihdag yum bhdaa maniig uchir zuggui hamgaaldag bolj ee mahn aas yagaad aigaad bdag bolchihov do uls ornoo bodoo erunhiilugch uu ajil hiilgedeggui humuustee hamtrahiig zuv geed bgaa yum uu
2015-07-07
battsengel:
Elbegee chi ih gai bolj bna shuu mongol uls chamaats bolj tsamuurch bna Tavantolgoi idehed chi MAN chamd heregtei shuu dee Ouytolgoigoo ideed tsagtsan uu 2 jilin daraa bugaad zugtah gej Dollor huraaj baigaa biz Chamaig ard tumen yavuultsan Altan delhii yavuahgui shuu dee
2015-07-07
Зочин:
МАН-ЫНХАН ЗАСАГТ ХАМТАРЧ ЭХ ОРНОО ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛААС ГАРГАНА ГЭЧИХЭЭД ЗАСГИЙН ГАЗРЫНХАА АРААР ЭЛДЭВ ХАР ПИАР ХИЙЖ СОНГУУЛИЙН АЖЛАА АЛЬ ЭРТ ЭХЛҮҮЛЭЭД ХӨДӨӨГИЙН АРД ИРГЭДИЙН ТАРХИЙГ УГААХ АЖИЛ ХИЙГЭЭД БАЙГАА НЬ ХЭН Ч ХАРАХАД ОЙЛГОМЖТОЙ БАЙНА.
2015-07-07
зочин:
Ерөнхийлөгч авах ёстой арга хэмжээг авлаа яах аргагүй л чиглүүлэгч хэрэгтэй болоод байна , хүн болгон лөөрийн дураар ажлаа хийх гээд байна. УИХ -ын дарга засгийн газрын ажил хийхээ болмиоор байна Ерөнхий сайд хэтэрхий зөөлөн байна Амаржаргал гишүүн шиг зарим зүйл дээр өөрийн бодолдоо тууштай баймаар харагдах юм
2015-07-07
Зочин:
Алтанхуягийг огцоруусан новшнууд Алтанхуягийг зүгээр байлгахгүй өдөж гүтгэж доромжлоод байсан ш дээ Алтанхуяг их тэвчсэн дээ Тэвчээр ч хязгаар бий Манайхан АН МАН МАХН гэж байхгүй Нам хөдөлгөөн гэж байхгүй Нам дамжсан бүлэглэлүүд гэж бий гэдгийг ойлгох цаг болсон Улс орон эдийн засгийн тогтвортой байдал гэдэг нь бүлэглэлүүд хоорондоо тохиролцсоныг хэлэх болохоос ард түмний амьжиргааны түвшинээр хэмждэггүй юм
2015-07-07
Иргэн:
Ерөнхйилөгч зөв юм ярьсан дэмжиж байна хоорондоо ойлголцоод явахёстой. Гэхдээ сайд нар болон дэд сайд нар хооронд үл ойголцол үүсэж байгаа учираас ийм байдалд хүрсэн байх энэ авилгал тэндэр будлиантуулах зэрэг зүйлийг устгахгүй бол цаашид энэ хэвээрээ байна цаад шалтгааныг нь олох хэрэгтэй л байгаа юм. Хятад улс авилгалтай яаж тэмцэж байна үүнээс суралцмаар юм.
2015-07-07
акт:
МАН дандаа сонгуулийн ажил хийж АН -ыг гутаахаа болих хэрэгтэй. Хар машинаас өмнөх бүх сонгуулийг МАН луйварддаг байсан нь үнэн шүү. Одоо хар машиныг болиулах гэж улайрч эхлэх шив.
2015-07-07
Зочин:
Ерөнхийлөгч үнэхээр зөв шийдвэр гаргалаа энэ улс орны байдал ямар хэмжээнд байгаа билээ бид чинь тэнэг хүмүүс биш хэн нь ую хийж байгааг бүгд харж байна энэ гантай байгаа байдал мичин жил ямар байдаг билээ монголын ард түмний амин зуулга бол мал аж ахуй газар тариалан шүү дээ дэмийрч байхын оронд ажлаа хийгээчээ. Улсынхаа баяраар ядаж ард иргэдээ тайван амраагаач нам хэнд хэрэгтэй юм бэ энэ улсад чинь сэтгэлээсээ ажил хийх хүнл хэрэгтэй байна. ерөнхийлөгч танд баярлалаа,
2015-07-07
Зочин:
ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ НОЁН НУРУУТАЙ ЗӨВ ШИЙДЖЭЭ. ГАДУУР АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХҮНД, ХЭЦҮҮ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ДОЛООН БУУДЛЫН ДОЛЖИН ЭМЭЭГИЙНХЭЭР ОРООД ГАРАХАД Л ХАНГАЛТТАЙ.
2015-07-07
Зочин:
Хэлэх -хийх хоерын хооронд асар их зай бий дээ гэж монголчууд ярьдаг даа
2015-07-07
Зочин:
М.Энхболд дарга бол үнэн зүйлийг л хэлээд байгаа шүү дээ. Тэр хэлэхдээ Засгийн газарт хамтрах гэрээг бодитойгоор дүгнэе. Одоо бид дүгнэсэн гээд байгаа боловч энэ нь зөвхөн нэг талын байр сууринаас хандсан дүгнэлт. Тийм учраас тал талаасаа суугаад, гэрээгээ бодитойгоор дүгнэе. Юу нь болж байна, юу нь болсонгүй вэ. Энэ ажлууд явсан, энэ ажил яваагүй байна, яагаад вэ гэдгийг тодорхой болгоё гэж байгаа. Ө.Энхтүвшин, А.Тлейхан хоёрын ахалсан ажлын хэсэг хуулиа хэлэлцээд, УИХ-аар батлуулж болоод байна. Гэтэл Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа хоёрын ахалсан ажлын хэсгийн хууль гацаад, явдаггүй юм. Иймэрхүү асуудлыг ярилцаж, ойлголцох ёстой. гэсэн байна
2015-07-07
Зочин:
М.Энхболд дарга бол үнэн зүйлийг л хэлээд байгаа шүү дээ. Тэр хэлэхдээ Засгийн газарт хамтрах гэрээг бодитойгоор дүгнэе. Одоо бид дүгнэсэн гээд байгаа боловч энэ нь зөвхөн нэг талын байр сууринаас хандсан дүгнэлт. Тийм учраас тал талаасаа суугаад, гэрээгээ бодитойгоор дүгнэе. Юу нь болж байна, юу нь болсонгүй вэ. Энэ ажлууд явсан, энэ ажил яваагүй байна, яагаад вэ гэдгийг тодорхой болгоё гэж байгаа. Ө.Энхтүвшин, А.Тлейхан хоёрын ахалсан ажлын хэсэг хуулиа хэлэлцээд, УИХ-аар батлуулж болоод байна. Гэтэл Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа хоёрын ахалсан ажлын хэсгийн хууль гацаад, явдаггүй юм. Иймэрхүү асуудлыг ярилцаж, ойлголцох ёстой. гэсэн байна
2015-07-07
Зочин:
М.Энхболд дарга бол үнэн зүйлийг л хэлээд байгаа шүү дээ. Тэр хэлэхдээ Засгийн газарт хамтрах гэрээг бодитойгоор дүгнэе. Одоо бид дүгнэсэн гээд байгаа боловч энэ нь зөвхөн нэг талын байр сууринаас хандсан дүгнэлт. Тийм учраас тал талаасаа суугаад, гэрээгээ бодитойгоор дүгнэе. Юу нь болж байна, юу нь болсонгүй вэ. Энэ ажлууд явсан, энэ ажил яваагүй байна, яагаад вэ гэдгийг тодорхой болгоё гэж байгаа. Ө.Энхтүвшин, А.Тлейхан хоёрын ахалсан ажлын хэсэг хуулиа хэлэлцээд, УИХ-аар батлуулж болоод байна. Гэтэл Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа хоёрын ахалсан ажлын хэсгийн хууль гацаад, явдаггүй юм. Иймэрхүү асуудлыг ярилцаж, ойлголцох ёстой. гэсэн байна
2015-07-07
Зочин:
Эбэ хөөрхий ярихаас цаашгүй шүү дээ, цаадуул нь үгийг нь юман чинээ санахгүй л дээ
2015-07-07