НӨАТ-ын хуулийн төслийг хэлэлцэнэ
2015-07-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.

 

1.Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоол;

 

2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

-Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

 

3.Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.

 

4.Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

 

5.“Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.

 

6.Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

 

7.Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

-Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

 

8.Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.НОМТОЙБАЯР танилцуулна.

 

9.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.

 

10.Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
nemuu ortogiin tatvar gej baidaggui bol goe
2015-07-08