Бригадын генерал гурваар нэмэгдлээ
2015-07-08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, ЗХЖШ-ын Ажиллагааны  удирдлагын газрын дарга Д.Ганзориг, Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын штабын дарга Б.Амгаланбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга Ц.Сайнтөр нарт бригадын генерал цол олголоо.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Бригадын генерал Б.Амгаланбаатар:

-Би зэвсэгт хүчний салбарт 33 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 114 дүгээр зарилгаар Баригадын генерал цол хүртлээ. Төрүүлж өсгөсөн аав, ээж, өссөн нутаг усандаа баярлаж байна. Мөн эрдмийн мөр хөөлгөсөн багш нартаа баярлалаа. Эх орны цэрэг болгосон үе үеийн захирагч дарга нар, хамт олон, найз нөхөддөө гүн их хүндэтгэл илэрхийлж байна.

 

Бригадын генерал Д.Ганзориг:

-Төрийн дээд цол хүртсэндээ баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа. Хувь заяаны их хувь тавилан юм. Тэр дундаа Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаа хамтын хүч байдаг. Тийм болохоор хамт олондоо их баярлаж байна.

 

 Бригадын генерал Ц.Сайнтөр:

-Би Монгол Улсын 168 дахь генерал цолтон боллоо. Бригадын генерал гэх өндөр цол хүртсэндээ маш их баяртай байна. Хил хамгаалах байгууллагад 33 жил ажиллаж байна. Хилчин хүний нүд, чих соргог байх ёстой, аливаа зүлийг ажиглах чанар сайтай байдаг.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene gurvan generaliig medehiin hubid uuree ene tholiig daaj yabsanii uchir turiin generaliig ug suggui hardaj serdej, hiliin tulee chumgee dundartal Utgej yabaa lxachinjab , saintur nariig har shar hor, ataa juteegeer ingej baalj bolohgui ee.
2015-07-08
Зочин:
хилий цэрэгт бас нэг сумтай гар нэмэгдэж дээ төсвийн мөнгө идэж хахуульд өгөөд л генерал цол авна шүү дээ одоогийн дарга лхачинжаваас авхуулаад бөөн авилгачид энж бол баталгаатай үнэн худлаа гэвэл лхачинжавын ажиллаж байсан 0129р ангийн санхүүд шалгалт хийвэл гараад л ирнэ больмоор юм даа ингэж цол авцгаагаад сайнтөр гэж муухай юм мөнгө идүүлсэнгүй гээд таалагдаагүй хүнээ халдаг гар шүү дээ бөөн мафи ёстой муурай хүмүүсээр дүүрэн хов ярьсан үе дамжиж ажиллацгаадаг бөөн арын хаалга
2015-07-08