Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн багийг шагналаа
2015-07-08

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол-Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахад хувь нэмэр оруулсан багийнханд төрийн одон медаль гардуулах ёслол Гадаад хэргийн яаманд болов.  Энэхүү хэлэлцээрийн багийн ахлагчаар ажилласан Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх О.Чулуунбат, дэд ахлагч, Элчин сайд Д.Болдбаатар, бүлгийн ахлагч Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, ГХЯ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А.Ариунаа нарын 10 хүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар шагналаа.  Тэдэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн шагналыг гардуулж, талархал илэрхийлээд, тэдний ажиллаж байгуулсан Эдийн засгийн хэлэлцээрийн ач холбогдлыг дурдав.

Shuud.mn
Сонин хачин