Булган аймгийн хоёр суманд түймэртэй байна
2015-07-08

Булган аймгийн нутаг дэвсгэрт одоогоор Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт буюу сумын төвөөс зүүн зүгт 90 км-т ойн түймэр, Тэшиг сумын Хужирт багийн нутаг буюу сумын төвөөс зүүн зүгт 140 км-т мөн ойн түймэр гарч байна.

 

Түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 1 автомашин, 25 морьтой хүн, нийт 52 хүн түймэртэй тэмцэж байгаа бөгөөд юунаас болж түймэр гарсан нь одоогоор тогтоогдоогүй байгаа гэнэ.

 

Харин Тэшиг сумын “Улиастай”, Хангал сумын Сөрт багийн нутаг “Галтайн-Ам” гэдэг газруудад гарсан түймрийг аймгийн Онцгой байдын газрын алба хаагчид нутгийн иргэдтэй нийлэн цурамд оруулаад байна. Галтайн–Ам гэх газар амралт сувиллын баазууд оршдог. Орон даяар хуурйшилттай холбоотой, мөн иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас гал алдах тохиолдлууд гарч байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин