ТОСК “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллана
2015-07-09

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөр өнгөрсөн 2014 онд 7 аймагт хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөр амжилттай хэрэгжиж нэг жилийн хугацаанд 3 аймаг орон сууцны барилгаа хугацаандаа хүлээлгэн өгөөд байна. Тус хөтөлбөр нь 21 аймагт хэрэгжих бөгөөд 2015 оны хавар Орхон аймагт 315 айлын орон сууц барих ажлыг эхлүүлэн орон сууцны суурийг ухах ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалтыг тус аймгийн УБЭҮ-ийн удирдлагууд дэмжиж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг УБЭҮ-ийн ерөнхий захирал Ц.Даваа-Цэрэн, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга нар үзэглэлээ.

 

 

Орхон аймагт эхний ээлжинд 315 айлын орон сууцыг барих юм байна. Барилга угсралтын ажлыг “Очир Ундраа” ХХК гүйцэтгэж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин