Берлускони хоригдохоор боллоо
2015-07-09

Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони авлигын хэрэгт холбогдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Берлускониг 2006 онд их хэмжээний авлига авсан гэж прокурорууд мэдэгджээ. Италийн шүүх түүнийг гурван жил шоронд хорихоос гадна төрийн албанд таван жил ажиллахгүй байх шийтгэл ноогдуулсан байна.

 

Берлускониг Ерөнхий сайдаар ажиллаж байхад прокурорууд дөрвөн удаа шалгахыг оролдсон ч бүрэн эрхийнх нь хугацаа саад болсон юм. Түүнийг төрийн эрхэнд гарах үед Эрх чөлөөний намын харъяат Серхио Де Грегорио нарын хүмүүс Засгийн газрыг сулруулах гэж Берлусконид гурван сая евро өгчээ. Мөрдлөгийн явцад Серхио Де Грегорио Ерөнхий сайдад авилга өгч байсан нь тогтоогджээ. Неаполь хотод болсон шүүх хурлын үеэр тэрбээр гэрчээр оролцож, мэдүүлэг өгсөн байна.

 

Энэ хэргээс гадна цагдаагийн газрын нууц болох “WireTap”-ийн тухай материал задруулсан, насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон хэмээн Берлускониг буруутгасан байна. Харин Берлускони “WireTap” задруулаагүй, насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд ороогүй хэмээн мэдэгдэж, давж заалдахаар болжээ. Өнгөрсөн жил Берлускони албан татварын залилангийн гэмт хэрэгт буруутгагдаж, шалгагдаж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин