Хэт даврагчдыг цаазлахаар болжээ
2015-07-09

Иракийн Дээд шүүх хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн 24 дайчинд цаазаар авах ял оноосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэднийг өнгөрсөн оны долоодугаар сард Тикрит хотын Спейчер баазад халдаж, олон цэргийн аминд хүрсэн хэмээн буруутгасан байна. Халдлагын үеэр 74 цэрэг амиа алджээ.

 

Шүүхээс тэднийг олны өмнө дүүжилж цаазлах ялаар шийтгэсэн байна. Иракийн арми өнгөрсөн гуравдугаар сард Тикрит хотыг хэт даврагчдаас чөлөөлсөн билээ. Мөн тус бүлэглэлтэй холбоотой хэмээн 600 гаруй хүнийг баривчилсан юм. Дайчдыг нь цаазалсан тохиолдолд Багдад хотноо дараалласан халдлага үйлдэхээ тус бүлэглэлээс Ерөнхий сайд Хайдар аль Абадид сануулсан байна.

 

Өнгөрөгч тавдугаар сард армийнхан Тикрит хотын ойролцоогоос нэг дор 470 хүнийг оршуулсан байхыг олсон билээ. Хүмүүсийн эрхтэнг нь авч, аминд нь хүрсэн байжээ. Мөрдөгчид цогцост шинжилгээ хийж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн аминд хэт даврагчид хүрсэн хэмээн сэжиглэж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
алан хядагчдыг хүүхэд, эмэгтэйчүүд гэлгүй бүгдийг нь ор мөргүй болтол зүйл дуусга.Эмэгтэйчүүд бол алан хядагчдын үр зулзагыг төрүүлж өсөж үржүүлдэг. Хүүхдүүд нь томроод алан хядах ажиллагаа хийнэ. Яагаад гэвэл алуулсан алан хядагч эцгийнхээ өшөөг авах гэж
2018-05-24
хэхэ:
нэгч хүн үлдээлгүй цаазлах хэрэгтэй
2015-07-09