Төслийн хүрээнд 10 өвчтөнд зүрхний мэс засал хийжээ
2015-07-09

 

Люксембургийн төслийн хүрээнд 10 өвчтөнд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг амжилттай хийлээ. Тодруубал, 2015 оны 06 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын Люксембургийн Их Гүнт улсын Зүрх судасны төвийн А.Шарпентье ахлагчтай зүрхний мэс заслын багтай (хүүхдийн мэс засалч Ф.Бийо, 1 перфузиологич, 1 мэс заслын сувилагч, 1 зүрхний ЭХО-ны мэргэжилтэн, 2 эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер бүхий) хамтран ажилласан байна. 

 

INCCI баг дотоодын зүрхний мэс заслын багтай хамтран нийт 35-45 өвчтөнд үзлэг, хамтын ажиллагааны хүрээнд зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 45 хүнд үзлэг хийж зөвөлгөө өгч, төрөлхийн гажгийн 5 хүүхэд, хавхлагын 3, аортын өгсөх хэсгийн аневризм 2, титэм судасны мэс засал 1 хүнд хүмүүнлэгийн мэс засал хийжээ. 

 

Хавхлагын мэс заслын баг үндэсний мэргэжилтнүүдтэй хамтран манай улсад анх удаа Дэвидийн мэс заслыг (David’s Procedure) 1 өвчтөнд, Аортын өгсөх хэсэг болон брахиоцефаль салааны цулхэнг авч хиймэл судсаар орлуулах мэс засал 1 өвчтөнд Cor Triatrium, Small VSD эмгэгтэй 1 өвчтөнд анатомийн бус төгс засал, Гол судасны хавхлагыг солих мэс заслыг 17 настай өвчтөнд тус тус амжилттай хийжээ. (David’s Procedureнь Аортын хавхлагыг нөхөн сэргээж, гол судасны өгсөх хэсгийн цулхэнг авч хиймэл судсаар орлуулдаг мэс засал). Төрөлхийн гажгийн баг Эрсдэл өндөртэй зүрхний хавсарсан, хүнд хэлбэрийн гажигтай хүүхдэд мэс засал эмчилгээ хийсэн байна.

 

Люксембургийн багтай, А.Шарпентьер эмчтэй хамтарч Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн эрхлэгч Д.Даваацэрэн, Д.Батбаатар, их эмч Ч.Төвжаргал, Д.Бат-Ундрал, А.Дэмид-Од, С.Нямсүрэн, Б.Булган, Э.Ариунцацрал болон Зүрх судасны мэс заслын тасгийн баг хамт олон идэвхитэй оролцжээ. 

 

Сонирхуулахад, Улсын гуравдугаар төв эмнэлэг 50 гаруй жил улсын хэмжээнд зүрхний мэс заслын тусламжийг дагнан хийж байгаа юм. Нэг жилд зүрхний мэс заслын эмчилгээ хийгдсэн нийт өвчнүүдийн 25 орчим хувь нь бага насны хүүхэд эзэлдэг ажээ. 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин