Гэрэл зурагчдыг төрийн одон, медалиар шагналаа
2015-07-09

Гэрэл зургийг MPA.MN

Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэрэл зурагчдыг төрийн одон медалиар шагналаа. Уг шагналыг УИХ-ын гишүүн, Гэрэл зурагчдын холбооны ерөнхийлөгч Л.Энх-Амгалан гардуулан өглөө.

 

Ерөнхийлөгчийн зарлигаар  Хөдөлмөрийн хүндэт медалиар гэрэл зурагчин П.Баттулга, Алтан гадас одонгоор Д.Баттулга, С.Бадамханд нарыг шагнав.

 

Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Т.Баттулга “Гэрэл зураг, Монголын сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Монголд гэрэл зураг үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож буй. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо шинэ зохион байгуулалтад орж, бүтэн жилийн цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд төрийн одон медалиар шагнагдсандаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Гэрэл зургийг MPA.MN

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин