Наадмын өдрүүдэд 32-39 хэм хүрч хална
2015-07-09

Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэл хийж, баяр наадмын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлыг танилцуулав.

 

Долоодугаар сарын 11 буюу наадмын эхний өдөр баруун болон төвийн нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст хэт халалт болно. Тэр дундаа Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын тал, говийн аймгуудын нутгаар өдөртөө 32-39 хэм хүрч халах төлөвтэй байна. Мөн Улаанбаатар хотод  энэ сарын 10-12-ны өдрүүдэд хурц нар гарч, 30 хэм давж халахыг  мэргэжлийн байгууллагаас мэдээлэв. 

 

Хэт халахын зэрэгцээ дуу цахилгаантай аадар бороо орох учраас үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулж байна. Тэр дундаа Хангай, Хэнтий нуруунаас эхтэй голуудын түвшин нэмэгдэж, үер болохыг онцгойлон анхааруулав.  Энэ сарын 11-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 12-ны өдөр баруун болон төв, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 14-15-нд нутгийн зүүн хагаст бороо зүсэрч, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Борооны өмнө салхи 16-18 м/с хүрч ширүүсэх юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин